"Universe best songs” наадмын шилдгүүдийн нэгээр шалгарч, урлагийн гараагаа эхэлж олны танил аль хэдийнээ болсон Дуучин Ж.Акбота хүү, охин хоёртой болсон.

Түүнийг дайчин зантай хэмээн найз нөхөд нь тодорхойлдог юм билээ. Залуу бүсгүйн баруун энгэрээс нь эхлэн нурууны төгсгөл хүртэл үргэлжилсэн сарнайн хэлхээс бүхий урт шивээсээ өөрийн гол имижээ болгосон дууч бүсгүй. Өдгөө охиноо өсгөөд тун чиг завгүй амьдарч буй гэсэн. Австралид амьдарч байгаа тэрбээр "Амьдрал сайхан шүү хайртай минь байна. Хоёр сайхан үрсүүд минь байна. Гэр бүл минь байна. Ажил төрөл байна сайхан инээмсэглэл байна өмсөх хувцас идэх хоол байна, Сайхан амьсгалж, амьдарч байна" хэмээн цахим найзууддаа өөрийн амьдралын нэгээхэн хэсгийг илэн далангуй хуваалцдаг.

Энэ удаад түүний өөрчлөлтийг фотогоор хүргэж байна.

О.Ариун