Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд валютын ченж Б-ийн амь насыг хохироосон онц хүнд гэмт хэрэг энэ сарын 1-ний өдөр гарчээ.

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас шуурхай ажлын хэсэг гарч, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулан уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 22 настай Б-ыг баривчилж, хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү мэдээллээ.

Гэмт этгээд хохирогчийн 40 гаруй сая төгрөгийг авч, орныг шатаан хэргийн ул мөрөө баллах оролдлого хийжээ. Харин Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагчид мэргэжлийн ур чадвар гаргаж, хэргийн шуурхай илрүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд амьдардаг валютын ченж Л.Болдбаатар /45 настай/ эрийн амьдарч байсан байшин нь өнгөрсөн даваа гаригийн үүрээр учир битүүлгээр шатжээ. Уг шатсан байшингаас нас барсан хүний цогцос олдсон нь дээрхи байшингийн эзэн ченжийнх болох нь тогтоогдсон талаар өмнө мэдээлэлсэн.