Ганаа Мээдээ нарын Турах тулаан ширүүхэн болж өндөрлөлөө
2015/11/06
"Камертон" хамтлагийн Ганаа Мээдээ нар нэг сарын хугацаанд хэн нь түрүүлж 10 кг хасаж чадсан нь 2 сая төгрөгийн эзэн болохоор өнгөрсөн 05-наас эхлэн өрсөлдсөн билээ.
Тэд хамтлагийн ахлагч Д.Болдын нээн ажиллуулж байгаа Улаанбаатар фитнесст явсан. Тэгвэл бүтэн сарын дараа тэдний жин хаях тулааны ялагч тодорлоо.
Хамгийн сүүлийн жингийн үзүүлэлтээр Ганаа 99.4 кг жинтэй байсан бол сарын дотор 87 кг болж, 12.4 кг хасч чадсан байна. Харин Мээдээгийн 92.5 кг жинтэй тулаанаа эхлүүлсэн бол 77.1 кг болж 15.4 кг илүүдэл жингээ хаяж ялагч боллоо.
Ийнхүү Мээдээ бооцооны хоёр сая төгрөгийн эзэн болсон ч уг мөнгөө “Улаанбаатар” фитнесс төвийн багш Саруулд хандивлаж, удахгүй болох тэмцээнийхээ зардалд хандивлалаа. Учир нь Саруул багш нь удахгүй болох Таиланд улсад болох бодибилдинг дэлхийн аваргын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж байгаа ажээ.
О.Ариун