Ч.Ганбат, П.Бат-эрдэнэ нарыг интерполоор эрэн сурвалжилна
2015/11/07
Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдэж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа.
Тодруулбал тэрбээр Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барих эрхийг “Энержи ресурс”-аас авч, “Монголын төмөр замд” шилжүүлсэн аж.
Зам, тээврийн сайд байхдаа Х.Баттулга энэ эрхийг “Монголын төмөр замд” өгчихсөн нь “Энержи ресурс”-ынхантай Тавантолгой, төмөр замын маргаан үүсгэсэн байдаг. Уг ажлыг гүйцэтгэсэн хүн нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал асан, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа.
Тэгвэл түүнтэй хамт тус яаманд сайдын зөвлөхөөр ажиллаж байсан “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг ч мөн баривчлахаар тушаал нь зэрэг гарчихсан байгаа. Гэвч 31-ний бямба гаригийн өдөр тэр Монголд ирэх байсан ч баривчлах тушаал гарсаныг мэдээд Сингапурт үлдсэн нь тогтоогджээ. Харин “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ Австралид сурч байгаа бөгөөд и-мэйл, фэйсбүүк хаягаа хүртэл хаачихжсан аж.
Тиймээс Х.Баттулга сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Ч.Гансүх, Монголын төмөр замын гүйцэтгэх захирал асан П.Бат-Эрдэнэ нарыг интерполоор эрэн сурвалжлахаар болжээ. Тэднийг Тавантолгой Гашуун сухайттөсөлд нийт 487 сая доллар, 2.1800 км төмөр замын зураг төсөлд 11.8 сая доллар, хуулийн үйлчилгээнд 4.5 сая, эдийн засгийн зөвлөн үйлчилгээнд одоогоор 1.9, хяналтын зөвлөх үйлчилгээнд 5.5 сая нийт 510 сая долларын гэрээнд тухайн үед гарын үсэг зурсан асуудлаар сэжигтэнд тооцон шалгах юм байна.
Н.Чимэг
Зочин · 2015/11/08
Xelmwgfuulelt bish l baigaasai. Suuliin ued neg l bishee
Зочин · 2015/11/08
Enkhtuwshin Manibazar
Enkhtuwshin Manibazar ДАРГА НАРЫН ХУЛГАЙ ЛУЙВРЫГ УРЬД ӨМНӨХ БУЮУ МАН-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЕД ХЭЗЭЭЧ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙГААГҮЙ. АРД ТҮМЭН ЯАЖ Ч ШААРДААД НОХОЙ ХУЦСАНЫ ЧИНЭЭ Ч ТООЖ АВЧ ХЭЛЭЛЦДЭГГҮЙ БАЙСАН. АРД ТҮМЭН 2012 ОНЫ СОНГУУЛИАР АН-Д ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭСНИЙ АЧ ГАВЬЯАГААР ДАРГА НАРЫН ХУЛГАЙ ЛУЙВРЫГ ШАЛГАЖ АРГА ХЭМЖЭЭ АВДАГ. БОЛСОН ЭНЭ БОЛ ИХ АМЖИЛТ.ШҮХ 88583399
Зочин · 2015/11/07
МАН БОЛ АЛУУРЧИН, ЯРГАЧИН, АВИЛГАЧ, ХУЛГАЙЧ НАРЫН ЦУГЛУУЛГА. ДАРГА НЬ ГАЗРЫН ПАНЗЧИН М.ЭНХБОЛД, АВИЛГАЧ, ХУЛГАЙЧ ЭНХБАЯР,С.БАЯР, С.БАТБОЛД НАР ЮМ ЧИНЬ МАН ТИЙМ БАЙХААС Ч ЯАХАВ. УЛААН ХАМГААЛАГЧДАД НЬ ИЧИХ БУЛЧИРХАЙ ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМ БАЙХ ДАА. ШҮХ 88583399
Зочин · 2015/11/07
luiwarchid zugataad gadaad garaad ywah beltgelee ertnees hiisen biz ee jenko ba tuunii nuhduud shunal ihtei um daa
Зочин · 2015/11/07
nasaaraa gadaadad amidarch dee hervee barigdhgui bol
Zochin · 2015/11/07
Yag uneneer ni yvbal naad tord ajillaj bga humuusiin diilenhi ni shorond moriloh bhoo mash tsoohon hun l shudarga gehuu ali eswel ideh argagui gazar ajillaj bga bhda
irgen · 2015/11/07
Hereg hiicheel zugtaagaad bga ym bishuu luuvirchid ulsiin hurunguur l gadaadad tenj yavdag
Зочин · 2015/11/07
Hereg hiisen l ym bol barivchilj avchrah l heregtei dee avchiraad unen zuviug olj hereg hiisen bol yalaa idleh heregtei