"Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Д.Баттөмөр бидэнд уран бүтээлээрээ хэдийнээ танил болсон. Анх түүнийг “Мөн үү?”, ”Тийм үү?” гэсэн үгийг бидний дунд “брэнд” болтол дэлгэрүүлсэн.

Сүүлийн хэдэн өдрүүдэд түүнийг талаар ташаа мэдээлэл гарлаа. Тодруулбал, түүнийг осолд орон ийм байдалтай болоод биеийн байдал нь муу байна хэмээсэн.

 

 

Тэгвэл жүжигчин залуугийн эхнэр Г.Булгаа "ээ бурхан минь Найзуудаа зүгээр байгаа шүү. Лайкны төлөө ийм юм бичдэг хүмүүсийг шитгээсэй билээ. Өглөөнөөс хойш зөндөө хүн залгалаа. Зүгээр л ажлаа хийгээд амар тайван байгаа шүү" гэж постолжээ. Ийнхүү ташаа мэдээллийн талаар "Мөрөөдлийн театрын"-ынхан ийм зүйл болоогүй шүү гэв.

Ямартай жүжигчин Батаа маань эрүүл саруул ажлаа хийж яваа юм байна.

О.Ариун