Монгол Улсын иргэд БНХАУ-д цасанд боогдон гурав хоноод байна
2015/11/08
БНХАУ-д их хэмжээний цас орны улмаас Бээжингээс Эрээн рүү зорчиж явсан Монголын Улсын иргэд цасанд боогдоод гурав хонож байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна. Энэ талаар Гадаад хэргийн яамнаас тодруулахад, "БНХАУ-ын Эрээн хот, Хөх хотод Монгол Улсын төлөөлөн суугаа консултай утсаар холбогдож зохих арга хэмжээг авахаар ажиллаж байна” гэсэн хариуг өглөө.
Нийтдээ 200 гаруй иргэд цасанд боогдаад байгаагаас ихэнх нь Монголчууд байгаа аж. Иргэд тосгон болон автобусандаа хоноглож байгаа тухай эх сурвалж мэдээлж байна. Энэ тухайгаа монгол иргэд ар гэрийнхэндээ мэдэгдэж, улмаар Гадаад хэргийн яамныхан зохих мэдээллүүдийг авснаар ажилдаа ороод байна.
Эх сурвалж: http://undesten.mn/
jamuk · 2015/11/08
...xolboo barix utas gex met ..jaaxan sanaatai ywaj baimaar bna.
jamuk · 2015/11/08
Iim zyild beltgeltei bolgoomjtoi .xuiteni ulirald ,xol zamd ,damaa xunii nutagt noots mongo tugrug .dulaan xuwtsas xuwtsas