Цус сэлбэлт судлалын төвийн шав тавих ёслол боллоо
2013/07/22
Засгийн газар, Эрүүл мэндийн яам нийтийг хамарсан гамшгийн үед ард иргэдийг цус, цусан бүтээгдэхүүнээр найдвартай хангах, нөөцийг бүрдүүлэх, газар хөдлөлтөд тэсвэртэй цусны шинэ төвийг байгуулахаар болж 2.9 тэрбум төгрөгөөр 2014 онд ашиглалтад орох зорилготойгоор өчигдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн шинэ барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа боллоо.Тус үйл ажиллагааг нээж Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэлэхдээ дэлхий даяар байгалийн тэнцвэрт байдал алдагдаж гамшгийн давтамж ихсэж, хүн амын осол бэртэл нэмэгдэж байгаа энэ цаг үед цус цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх, найдвартай хадгалж, аюулгүй байдалд анхаарал хандуулах хэрэгтэй байна. Уг төвийг Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд орчин үеийн дэвшилтэт техник технологиор тоноглохоор төлөвлөж нийт 12.8 сая америк доллор зарцуулахаар тооцоолоод байгаа аж.