Загвар өмсөгч Б.Билгүйтэй 10 жилийн "өмнө ба одоо"
2015/11/09
Загвар өмсөгч эрчүүдээс анх удаа гадны зах зээл дээр өөрийн гэсэн нэрээ гаргаж чадсан хүн бол загвар өмсөгч Б.Билгүйтэй юм. Тэрбээр Монголын усан спортын шигшээ багын тамирчин Ази болон дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцож байсан.
Бангкокийн их сургуулийг Компьютер график, мултимедиа мэргэжлээр төгссөн. Сургуулиа "Honor" цолтой төгссөн хоёрдах монгол оюутнаар тодорсон нэгэн. Өдгөө мэргэжлээрээ ажиллахын сацуу загварын агентлагуудтай гэрээгээр ажилладаг гэдгийг түүний фэнүүд андахгүй мэднэ.
Олон улсын шилдэг эрэгтэй загвар өмсөгч шалгаруулах “Manhunt international 2012” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, шилдгээр шалгарч байсан удаатай. Таван жил загвар өмссөн тэрбээр Тайландын гар утасны хамгийн том операторын нүүр царай 2012 онд болcон. Энэ жил Тайландын гар утасны том брэнд AIS болон THAI PIZZA брэндийн нүүр царайгаар ажиллаж байгаа юм. Тэгвэл тэрбээр 10 жилийн өмнө ийм байсан бол өдгөө бие бялдартаа анхааран ийм болсон байна шүү.
"Эзэн хичээвэл заяа хичээнэ " гэдэг. Тун хөдөлмөрч нэгэн гэж ойр дотных нь үнэлдэг. Энэ үнэлэлт эзнээ олсон бололтой. Залуу минь спортоор хичээллээд байж дээ.
Д.Ана
Цээгий · 2015/11/13
Сайхан хуу бна. Амжилт