Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтсээс ХХЕГ-ын Хилийн тагнуулын газрын дарга асан хурандаа Н.А, Ч.Д нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Энэ тухай прокурорын байгууллагаас тодруулахад "Хилийн тагнуулын албаны эрх бүхий хоёр хүнийг шалгаж байгаа . Гэхдээ улсын нууцтай холбоотой хэрэг учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ. Тэднийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа ажээ.

Н.Ганаа