Ерөөсөө л бүхнийг Чингис хэмээн нэрийдье. Нийс­лэлийнхээ төв тал­байг Чингис гээд нэр­лэчих­лээ. Одоо Сүх­баатар дүүргийнхээ нэр­ийг өөр­члөөд Чингис бол­гочихьё. Улаанбаатарын төв тал­байг Чингисийн тал­бай бол­гож өөрчилсөн юм чинь Сүхбаатар аймгийн төвийн Сүхбаатарын талбайг ч Чингисийн талбай гэж нэр­лэмээр байна. Сүх­баатарын одонг Чингис нэрээр сольж, төрийн дээд одон медаль болгоё.  Сүхбаатар аймгийг Чингис аймаг болгоё. За тэгээд Сүхбаатар гэдэг нэртэй хүн бүрийн нэрийг Чингис гэж дууддаг больё.

 Шинэ төрсөн хүүхдэд Сүхбаатар гэдэг нэр хайрлах гэж байгаа бол Чингис болгоод сольчихьё. 

Мөн 21 аймаг, сум, дүүрэг гээд Сүхбаатар нэртэй болгоныг Чингисээр сольж, Чингис гэдэг нэрийг улс даяараа тамаглая. Сүхбаатар айм­гийн Сүхбаатар сумыг Чингис аймгийн Чингис сум болговол зүгээр юм байна.

  Цаашлаад улсынхаа нэрий­г ч Чингис болгоод өөр­чилчихье. Угаасаа най­ман зууны өмнө Их Монгол улсыг байгуулж, дэлхийг чичрүүлж явсан энэ хүнээс өөр дэлхийд танигдсан нэр­гүй тул улсынхаа нэрийг ингээд өөрчилөхөд болохгүй гэх газаргүй. Чингис улсын Чингис аймгийн Чингис сум­ын Чингис гээд бүх зүйлээ их хаанаараа нэрлэвчихвэл яг таарна.

Бүгдийг Чингис, улс­ынхаа нэрийг хүртэл Чингис бол­гочихвол булаа­цал­дах юм­гүй амар болох биз. Үүнээс болж Чингис нэр­тэй хүн олширвол Чингис1, Чингис2, Чингис3 гээд нэрлэчихсэн ч яадаг юм. Чингис гэдгээр л нэрлэж бай­вал болохгүй юм байхгүй. Сүхбаатар нэртэй усан онгоцоо Чингис онгоц гээд нэрлэчихье. Өөр сольж болох Сүхбаатар бүхнийг Чингисээр солиод санаа амар сууцгаая.

Цол дагаж бяр гэдэг шиг Дэлхийн мянганы хүн Чингис хааныхаа цолоор бүг­дийг нэрлэчихвэл сум, аймаг цаашлаад улсын хөгжилд ч нэмэр болох юм билүү.

 

Н.Санжаасүрэн