М.Очироо "Мундаг, хөөрхөн охиныг эхнэрээ болгосондоо бахархаж байна"
2015/11/13
Хөөрхөн О.Дөлгөөн гэх эмэгтэй анх олон ангит дэлгэцийн бүтээлээр олны танил болсон. Удалгүй СУИС-иа төгсөөд "Мөрөөдлийн театр"-аас ажлын гараагаа эхэлж нэлээдгүй олон шоу жүжигт тоглосон билээ. Тайз, дэлгэцийг хослуулан нэлээдгүй хэдэн кинонд гол дүрийг бүтээгээд авсан.
Багаасаа жүжигчин болох мөрөөдөлтэй явсан бүсгүй жүжигчин мэргэжлээрээ суралцаж эзэмшсэнийхээ дараа Жульеттагийн дүрийг бүтээхийг ихэд мөрөөддөг болсон гэдэг. Тэгвэл түүний мөрөөдөл биелэж алдарт Уильям Шекспирийн “Ромео, Жульетта” өчигдөр нээлтээ хийлээ.
Тэрбээр өнгөрөгч онд бяцхан хүүтэй болсон бөгөөд түүний хайрыг М.Очироо гэх залуу татсан гэдгийг уншигч та мэдэж буй за. Жүжигчин бүсгүй нь хань "Амьдралдаа анх удаа л өөрөөрөө бахархаж үзлээ... Ийм мундаг авьяастай, Ийм хөөрхөн охиныг эхнэрээ болгож авсандаа... Чамайг минь урлагийн бурхан Янжинлхам ивээг... Дэлхийд данстай жүжигчин эхнэртэй хөөөөөн би..." хэмээн жүжгийн талаар сэтгэгдлээ ийн хуваалцлаа.
Д.Ана
зочин · 2015/11/16
юун олон нэлээдгүй вэ, нэлээдгүй гэдэг үг чинь цөөхөн гэсэн үг нэлээд хэдэн эсвэл нэлээд гэж бичээч дээ. биччихээд байгаа царайг нь чааваас
Зочин · 2015/11/13
Kk delxiid danstai xaxa
Зочин · 2015/11/13
az jargal husie ehneree hairlaj oilgoj yavaarai