Өнгөрсөн шөнө С.Зориг агсны эхнэр Д.Булганыг гэрээс нь баривчилж хорьсон талаар баттай эх сурвалж мэдээллээ. Түүнийг ямар шалтгааны улмаас хорьсон нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд удахгүй сэжүүр гарах биз ээ.

БУЛГАН ГЭЖ ХЭН БЭ?

Бидний мэддэгээр ардчиллын эцэг гэгддэг С.Зориг агсны эхнэр.

Тvvнийг элит гэр бvлээс гаралтай гэдэг. Эмч мэргэжилтэй, басхүү урлаг сонирхогч гэгддэг.

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль гарч төвийн, төрийн хэвлэлүүд чөлөөлөгдөөгүй байхад тэр vеийн Засгийн газрын төв хэвлэл "Засгийн газрын мэдээ" сонинд эхлээд эмч, дараа нь хэвлэх үйлдвэрийн дарга, сүүлд нь олон нийтийн зохион байгуулагчаар ажиллаж байсан байна. Энэ үед С.Зоригтой гэр бүл болсон аж. Тэр хоёрыг ойр дотных нь нөхдүүд нийлүүлсэн ч гэдэг үнэний ортой. Нөхөрт гарсны дараахан гэртээ түр суух болсон. Яг энэ үед 1998 оны 10-р дугаар сарын 02-нд тэр аймшигт хэрэг явдал гарсан билээ. Нөхрөө алдсанаас хойш цагдаагийн хамгаалалтад, улмаар сэжигтэн, гэрчээр нэг хэсэг хугацаанд олон нийтийн хараанаас гадна байв. Тэрээр жилдээ нэг, аймшигт хэрэг гарсан өдрөөр нөхрийнхөө хөшөөнд хүндэтгэл үзүүлэх vеэр л олны өмнө харагддаг байв.

Хэрэг явдлаас нэлээд хойно Нэг хэсэг дуучин Д.Оюунтvлхүүрийн vvсгэн байгуулсан "Оюунтүлхүүр" сангийн Удирдах зөвлөлд нэр нь гарч, сүүлд тэрээр "Инфо" хэмээх долоо хоног тутмын сонинд зөвлөхөөр ажиллаж байв. Энэ сониньг "Оюунтүлхүүр" сангаас олон нийтийн мэдээллийг хөгжүүлэх шугамаар Герман улсын төслөөр гаргаж байжээ.

Сонинд зөвлөх нэрээр ажиллаж байхдаа урлаг, соёлын чиглэлээр зөвлөгөө өгөн энэ талын нүүр, буланг гаргалцахад санаа оноогоо хэлж, нэг ёсондсо сонины өдөр тутмынүvйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан байна. Гадаадын төсөл өндөрлөснөөр "Инфо" сонины үйл ажиллагаа хумигдсан. Түүнээс хойш Булганыг хаана ажиллаж байгааг мэдэх хүн алга.

Д.Үржин

Эх сурвалж: www.TODAY.mn