Өдгөө хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа сонгуулийн хуулиар бол УИХ-ын сонгууль болохоос 6 сарын өмнө тойрогт хандан элдэв олон нийтийн арга хэмжээ зохион багйуулах, санал асуулга явуулах, эд зүйл тараахыг хориглосон байдаг. Энэ хуулийн хугацаа 2016 оны 1 сарын 1-ээс эхлэнэ.

Тэгвэл 2016 оны УИх-ын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн зарим нөхдүүд аль хэдийнэ нэрээ дэвшүүлэхээр сонгосон тойрогтоо "ажиллаад” эхлэсэн байна. Тэдний нэг болАН-ын ҮЗХ-ны гишүүн , ШӨХТГ-ын дарга асан О.Магнай юм. Тэрбээр нийслэлийн СХД-д "Дэм дэмэндээ” аян нэрээр "сонгуулийн сурталчилгаа”-гаа хэдийнээ эхлүүлээд байгаа билээ. "Дэм дэмэндээ аян"-ыг СХД-т хэрэгжүүлж байгаа О.Магнай өмнө нь тус дүүргийн иргэдэд хувцас тарааж байсан бол энэ удаад нүүрс тараажээ. Гэр хороололд амьдарч байгаа иргэдийн хувьд нүүрс бол хамгийн хэрэгцээтэй зүйлийн нэг.

Харамсалтай нь Л.Магнайгийн нүүрс тараасан үйл ажиллагаа нь ямарч зохион байгуулалтгүй байсны улмаас тараасан нүүрсийг хүч чадалтай залуус булаацалдан авч, шуудай нүүрсний төлөө тэд өөр хоорондоо зодоон цохион үүсгэх дээрээ тулжээ.

Дашрамд сонирхуулахад О.Магнайгийн хувьд АНУ-ын "Ардчилалын бэхжүүлэгч сан"-гаас сар бүр 50-60 мянган ам.долларын цалин авдаг тухайгаа нэлээд дээхнэ нэгэн телевизийн нэвтрүүлэгт орохдоо хүлээн зөвшөөрч байсан. Уг сан нь Киргиз, Украин зэрэг газруудад "өнгөт хувьсгал" хийж байсан гэдэг. Магадгүй үүнийг харсан зарим хүмүүс О.Магнай бол АНУ-аас Монголд "улс төрийн хувьсгал" хийхэд зориуд бэлтгэгдсэн хүн гэж хардах юм билээ.

Ямартай ч манай улсад сар бүр ийм хэмжээний цалин авдаг хүн байхгүй. Нэгэнт ийм их хэмжээний мөнгийг сонгуульд зарцуулан, ядуу буурай амьдралтай ард иргэдийн саналыг гутал хувцас, түлээ нүүрсээр дамжуулан худалдан авч, сонгуульд ялан улс төрч болох амархан гэж О.Магнай бодож байгаа юм болов уу гэж таамаглах хүмүүс олон байна.

 

О.Магнайгийн нүүрс тараасан үйл явдлын бичлэгийг хүргэе

 

Ц.Мөнх