“Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийхөн 21 аймагт ажиллана
2015/11/16
Монголын Залуучуудын Холбоо “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байгаа бөгөөд тус хөдөлгөөнийхөн орон нутгийн уулзалтаа Дархан-Уул аймгаас эхэлж, Эрдэнэт хотноо үргэлжлүүлсэн билээ.
Тэгвэл энэ удаад МЗХ-ны удирдлагын багийнхан энэ сарын 16-аас ирэх арванхоёрдугаар сарын 01-нийг хүртэл 21 аймаг бүрт очиж ажиллахаар болоод байна. Ингэснээр үйл ажиллагааныхаа цар хүрээг улам өргөжүүлж, “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөний мэдээллийг орон нутгийн иргэд, залуучуудад хүргэх аж.
Тодруулбал, Хар/Цагаан жагсаалт гаргах журам танилцуулж, жагсаалтын судалгааны санал асуулга авч, иргэдийн санал бодлыг сонсох, уулзалт лекц зохион байгуулах гэх мэт өргөн хүрээтэй арга хэмжээ зохион байгуулах юм байна. Тиймээс уг үйл ажиллагаанд 21 аймгийн иргэд, залуучуудаа идэвхитэй оролцохыг уриаллаа.