Хотын дарга мөрөөдлөө “хялбар” шийджээ
2013/07/24
“Чингис” нэрийг Монголчуудын толгойны өвчин болсон архин дээрээсээ авахуулчиж чадахгүй байж, талбайн нэрийг “Чингисийн талбай” болгох яамай л байна. Тэр бүү хэл түүхэнд гавьяа байгуулж байсан нэгэн хүнийг үгүйсгэх нь бүр ч утгагүй санагдана. “Сүхбаатарын талбай”-н нэрийг өөрчилсөн явдал олон ч хүнийг дургүйцлийг хүргэсэн. Гэтэл дургуйцсан хүмүүс нь голдуу залуучууд байсан учир Хотын дарга, буурал толгойт баатар үнэхээр харамссан гэсэн. Учир нь залуучууд нь мэдлэг дутмагдаа ийнхүү эсэргүүцсэн юм гэнэ лээ. Түүнийхээр...
Яагаад төв талбайг цагаан дээлт Дамдины хүүгээр нэрлэх болсон түүхийг гавьяат жүжигчин Д.Гүрсэд хэлсэн байна билээ. Тэрээр “Сүхбаатарын талбайг Чингисийн нэрэмжит болгочих юм. Энэ чинь түүхийг үгүйсгэж байна шүү дээ. 1921 онд Манжийн дарангуйллаас гарч Хиагтыг эзлэхэд жанжин Д.Сүхбаатар одоогийн хөшөөний дэргэд индэр дээр гарч үг хэлсэн. Тэр газар морь нь шээж, гадас хатгаж тэмдэглэсэн түүхтэй. Чингисийн талбайг өөр газар байгуулж болно шүү дээ” хэмээжээ. Тиймээ бидний бодлоор бол “Чингисийн нэрэмжит талбай” бий болгох газар бишгүй л санагдах юм. Яагаад заавалчгүй “Д.Сүхбаатартай талбайг нь булаацалдаад байгааг сайн ухаж ойлгохгүй нь.
Хотын дарга Э.Бат-Үүлийн ярианаас Д.Сүхбаатарын хөшөөг төв талбайгаас “хөөх” юм байна даа гэж. Уг нь бол тэгж болохгүй л юм байгаа юм. Гэхдээ хотын дарга энэ шийдвэр дээрээ бат хатуу зогсоно гэж байгаа. Нэг талбайн нэрийг өөрчилснөөр түүхийг үгүйсгэж байгаагаа ойлгохгүй байгаа хотын даргад харин ч залуучууд нь “гомдох” биз. Тэгээд ч мөрөөдлөө биелүүлэхийн тулд бэлэн байгаа талбайн нэрийг сольж байх ч гэж дээ.
“Сүүлийн 20 жилд нийслэлийн Засаг даргаар ажилласан хүмүүс хүн болгон нэг ийм түүхэнд үлдэх шийдвэр гаргаад байсан бол уг нь хот их өөр болох байсан биз. Харамсалтай нь тийм өөрчлөлтүүд хийгдэж байсангүй. Харин таны хувьд ямар ч байсан сайшаал, шүүмжлэл аль алийг нь дагуулсан ч өөрийнхөө хувьд нийслэлийн түүхэнд үлдэхээр нэг шийдвэр гаргачих шиг боллоо. Энэ таны эхний зорилго байсан уу?” гэсэн сэтгүүлчийн асуултанд хотын дарга “Миний нэг мөрөөдөл яах аргагүй энэ байсан. Жараад оны эхээр Төмөр-Очир тэргүүтэй хүмүүс Ногоон нуурт очож, Чингис хааны хөшөөг босгож байсан. Түүнийхээ төлөө хүмүүс бүгд хэлмэгдэж, дараа нь Төмөр-Очир гуай харамсалтайгаар амиа алдаж байсан. Би тэр хүмүүсийн тэр үед хүсч зорьж байсан зүйлийг би хэзээ нэгэн цагт хийнэ дээ гэж дотроо тангараг тавьсан байсан юм.
Дэлгэрэнгүйг энд дар
Н.Чинзориг
Зочин · 2013/07/31
т1 удахгүй эрдэнээг миний аав биш гэх байхаа хахахаха
Зочин · 2013/07/26
iim yum hotsoldood ih l zavtai bnadaa. uunii orond niisleldee metrootoi boloh asuudlaa yaaravchibal yaasiin?
Зочин · 2013/07/26
iim yum hotsoldood ih l zavtai bnadaa. uunii orond niisleldee metrootoi boloh asuudlaa yaaravchibal yaasiin?
Зочин · 2013/07/26
batuulee chi henii huchind mongol uls udii boltol baij baigag martsan ymu 21ond ardiin huvisgal ylaagui bol *****giin neg muj bolson bhch ym biluu??? tegj uguisgej ****guishdee
Зочин · 2013/07/26
Ungu, ner, duulian shuugianaar denduu huutsulduh yumdaa. Ard tumniig ***n haragdah sonsogdoh zuileer huurch chadahguy shde. Mongol hunii hugjliin index yamar bna. Amijirgaa orlogo, bolovsrol, eruul mend n yamar bna, utaa toos, hunsnii ayulguy baidaldaa dorvitoi yu hiimeer bna gej bodohoos bish tsetsegtei ***n chinggisiin gudamjaar alhuulaad bhaar setgel n sergeed ***n amidraad bna gej bhguy shde