Миний хувьд гэр бүлээ хадгалах юмсан 2 хүүхдээ эцэгтэй нь байлгахсан гэж бодсоор өөрийгөө золиослоод дуусаж байна. Миний нөхөр эр хүний хийх ёстой бүгдийг хийж чаддаг "их мундаг" хүн. Боловсрол,соёл, царай зүс бие хаа бүгд байна. Надтай 23 жил амьдрахад миний мэдэхээр баригдсан гурван хүүхэнтэй сүүлэрсэн. Гадарласнаар тав, Мэдээгүй хэд ч юм бүү мэд. Одоо гурав дахь хүүхэнтэйгээ сүүлэрч байна.

23 жилийн гурван жилд нь л би араараа тавиулаагүй гэж хэлж болно. нэг дэх нь хамт бизнес хийж байв. 2,3 дахь нь хамт ажилладаг байсан юм. 2 дахь нь хүүхдийг нь гаргасан. 3 дахь нь одоо гаргана гэж мөрөөдсөөр хүссээр явдаг юм билээ. Би мэдээж нөхрийн хэлсэнээр хамгийн "хэрэгтэй" хүн нь юм шиг байгаа юм. Миний төлөө үхэхээс ч буцахгүй. Сүүлэрч байгаа хүүхнээ хүссэн үедээ л хаяж чаддаг. Тиймээс ч надаас салахыг огт хүсдэггүй. Тийм сэдвээр ярих ч дургүй. Би салах гэж оролдоод ч бүтдэггүй. Би тийм яахаа алдсан эмэгтэй биш. Энэ 3с нь би хамаагүй илүү хүн, надад бурхны авралаар бүх юм заяасан. Би тааралдсан эр хүн болгонд юм юмаараа таалагддаг гэж мэддэг. Би өөрийгөө дэндүү боловсролтой ухаантай тэвчээртэй болоод нөхөртөө ингээд дээрэлхүүлж амьдарч байна гэж боддог. Нөгөө талаас би салаад хаяад явж чадахгүй сул дорой байна гэж өөрийгөө үздэг. Манай нөхөртөө сүүлэрсэн хүүхнүүд салах дургүй, мөн манай нөхрийг надаас салахгүйг ч сайн мэддэг. Сүүлийн хүүхэн нь бүр цайраад би чиний ингээд нууц чинь л байж байгаад дуусяа гэдэг. Манай нөхөр ийм л увьдастай, одоо " би холбоогоо тасалсан " гэдэг мөнхийн үгтэй. Гэвч тэр нь худлаа. Мөнхийн гар утаснаасаа салдаггүй. Мундаг ч мессеж бичнэ.Надад болон бидний амьдрал нууц амраг үүсэх хий орон зай байдаггүй гэж боддог. Зүгээр л манай нөхөр эхнэрээсээ гадна хүүхэнтэй байж чаддаггүй байдаг л нэг бабник эрчүүдийн хэлбэр юм. Миний оронд ямар ч эхнэр байсан мөн л араараа тавиулна. Бүсгүйчүүд ийм эр хүнийг эртхэн таньж ханилахаас татгалзах хэрэгтэй шүү гэж л хэлэх гэсэн юм.

-У-аас.