Өнөөдөр дуучин Т.Дэлгэрмөрөнгийн төрсөн өдөр тохиож байна. Мөн түүний гүнжийн төрсөн өдөр. Давхар, давхар баяр тохиосон энэ өдрийн тухай тэрбээр "Зээ энэ өдөр чинь ээж минь намайг төрүүлж эцэг минь аав болж, эхнэр минь охин үрийг минь төрүүлж намайг аав болгож, охин бид хоёрын мэндэлсэн өдөр давхацсан ийм давхар давхар баярын өдөр л дөө. Аав нь томоос том хүндэт ажилтай болохоор өнөөдөр зөвхөн охиноо баярлуулна.
Бурхан бидэнд илгээсэн агуу гэгээн хайр дурлалын минь түүх охин үр чамайгаа аав нь дэлхий ертөнцөөсөө, ээж нь тэнгэрийн ертөнцөөсөө хамгаалан хайрлаж байгаа болохоор чи минь бидэндээ, эх орондоо, тэнгэрлэг Монгол хэмээх нэрийг дэлхийн чихнээ дуурсгаж, ээжийнхээ хүслийг гүйцээж аавынхаа захиасыг биелүүлхэд л болоо. Чамдаа би бүхнээ зориулах болно, хайртайдаа"хэмээлээ.

Уншигчдынхаа өмнөөс давхар баярын өдөрт аз, жаргал, эрүүл энхийг хүсье.

Д.Ана