С.Эрдэнийг БНСУ-д эмчлүүлэхээр болов
2015/11/17
"Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ ГССҮТ-ийн түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Түүний биеийн байдал тогтворжиж байгаа ч гал залгиснаас болж залгиур хоолой, амьсгалын зам нь түлэгдсэн учраас гадаадад эмчлүүлэх шаардлагатай гэдгийг эмч нар зөвлөжээ.
Тиймээс "Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлээс "Эрдэнэс таван толгой" компанийн удирдлагуудад С.Эрдэнийг БНСУ-д эмчлүүлэх зардлыг гаргаж өгөх хүсэлт тавьсан байна. "Компанийн зүгээс хүсэлтийг нааштайгаар хүлээж авсан бөгөөд одоо ГССҮТ-д хийлгэж байгаа болон БНСУ-д хийлгэх эмчилгээний зардлыг бүрэн даахаар болсон" хэмээн ЭТТ компанийн Олон нийттэй харилцах ажилтан хэллээ.
Т.Буянаа
Зочин · 2015/11/19
Hurdan edgeerei.Ard bidniihee tuluu uuriiguu zorigtoigoor zoliosolj chihgui tolgoinuud negiig bodson baih.Barzogt Saihannbileg nar ogzor hereg
Тэрсээ · 2015/11/18
Манайхан хэн нэгнээ шатаалгах хэмжээнд авааачиж байж сонсдог болж дээ. Төр, нийгэмд ийм зуршил тогтвол мөн ч олон хүн үхэх байх даа. Энэ хүн хамт олныхоо төлөө өөрийгөө зольж байна. Дайн дэгдвэл хамгийн түрүүнд давшилтад орох зоригтон байх нь. Монголд ийм хүмүүс олон байгаасай.
Зочин · 2015/11/17
Энэ ац одоо гавьяа байгуулсан уу.Эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байгаа хүн гадаад руу гарч явж болдог юм уу.Түмэн амьтны амь аварсан онцгой байдлын гал унтраагчид хүртэл явж эмчлүүлж чаддаггүй биз дээ.
шаабар · 2015/11/17
Ашгүй дээ. Эртхэн сайн эмчилгээнд орсон нь зөв. Хурдан эдгэрэх болтугай.