Хүүхдийг анх хөлд оруулахад муу өдөр
2015/11/18
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр бурхныг тахих, хишиг даллага авахуулах, наминчлах, бэр авах, нүүдэл суудал хийх, мод таслах, тангаргийг хаах, гөрөөлөх, хатуу үйл, сайн үйлсийг бүтээх, баяр хурим хийх, их хэргэм зүүх, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадгай хийхэд сайн.
Хир буртаг, бузарт ойртох, өс санах, хүүхдийг анх хөлд оруулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөхөд муу. Өвдвөл долоо хоногоос илааршина. Замд гарвал төрөлхтний асрахуй яриаг сонсоно. Баруун чих хангинавал өчүүхэн төдий айдас болно. Зүүн чих хангинавал хэрүүл тэмцэл болно. Тагнай эрвэгнэвэл сэтгэл үймэрнэ.Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.