Жүжигчин Б.Тамирын ээлжит амраг хэмээн олноо танил болж байсан Н.Мөнхсоёлыг өдгөө танихгүй хүн үгүй болсон. “Улаан дөрвөлжин”, “Оюутны нууц амраг”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Хөлтрөг”, “Фэйсбүүкийн од” , "Зангараг" зэрэг кинонд дүр бүтээсэн. Өдгөө телевизийн хоолны нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байгаа гэдгийг үзэгчид андахгүй ээ.

Түүнээс цахим найзууд нь биенийхээ галбирыг хэрхэн хадгалдаг талаар байнга асуудаг гэнэ шүү. Тэгвэл тэрбээр уг асуултад ийн хариулт өглөө. "Миний хувьд 5 сарын хугацаанд эрүүл зөв амьдралын хэмнэлээр амьдрахыг хичээж эрүүл зөв зохистой хоололт идэвхитэй дасгал сургуулилт хийж эхэлсэн. Хамгийн чухал нь хоол, дасгал хөдөлгөөн, нойр, тууштай байдал" хэмээн өөрийн туршлагаасаа ийн хуваалцжээ.

Д.Ана