Монгол Улсын төмс, хүнсний ногооны хэрэгцээний 50 гаруй хувийг дангаараа хангадаг газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн ногоочид Улаанбаатар хотод өөрсдийн гэсэн худалдааны төвтэй болжээ. “Сэлэнгэ” хүнсний худалдааны төв Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд өнөөдөр нээлтээ хийв. Нийт 7000 м/кв талбайтай, бүрэн цутгамал бетонон барилгатай. Тус худалдааны төв ашиглалтад орсноор нийт 300 гаруй ажлын байр шинээр бий болж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, “Сэлэнгэ” хүнсний худалдааны төв ийнхүү ашиглалтад орсноор нийслэлийн иргэдийг жилийн дөрвөн улирлын турш чанар, стандартын шаардлага хангасан, эрүүл, органик төмс, хүнсний хогоо, мах, махан бүтээгдэхүүн, зөгийн бал зэрэг бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдлээ. Тус төвд хүнсний ногоог нийслэлдээ хамгийн хямдаар зарж байгаа аж.
“Сэлэнгэ хүнсний худалдааны төв” орчин үеийн тоног, төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд зоорь, агуулах, машины зогсоол, лаборатори зэрэг шаардагдах зүйлсийг цогцоороо шийдэж өгснөөрөө давуу талтай юм байна.

 

Т.Буянаа