Монгол Улсын Ерөнхийлөгч болон Шүүхийн ерөнхий зөвлөлд албан бичиг хүргүүллээ
2015/11/18
Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн нэр бүхий 13 хуульчийг шүүгчээр томилохоос татгалзсан шийдвэр болон татгалзах болсон үндэслэл, шалтгааныг тодруулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичиг хүргүүлжээ.
Мөн эдгээр 13 хуульчийг шүүгчээр дахин томилуулах тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх, 34 шүүгчийг өөрийнх нь саналыг үл харгалзан өөр шүүхэд шилжүүлэн томилсоныг залруулахыг хүссэн албан бичгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Монголын Хуульчдын холбооны төлөөллөөр сонгогдсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа нарт илгээсэн байна. Тус албан бичигт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хууль бус үндэслэлээр шүүгчдийг чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж буй байдлыг таслан зогсоох талаар дорвитой арга хэмжээ авч ажиллахыг хүсчээ.
Учир нь Шүүх байгуулах тухай хууль 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шинэчлэн батлагдсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 198, 199 дүгээр зарлигаар зарим шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчийг албан тушаалаас чөлөөлж, буцаан томилохдоо 12 хуульчийг шүүгчээр буцаан томилоогүй, 34 шүүгчийг өөрийнх нь саналыг үл харгалзан өөр шүүхэд шилжүүлэн томилсон билээ. Үүний дараагаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дахин батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 110, 111 дүгээр зарлигаар зарим шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчийг албан тушаалаас чөлөөлж, буцаан томилохдоо нэр бүхий хуульчийг шүүгчээр дахин томилоогүй юм.
Иймд Монголын Хуульчдын холбоо нь шүүхийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлж, буцаан томилохдоо томилохоос татгалзах жишиг тогтоох, өөрийнх нь саналыг үл харгалзан өөр шүүхэд шилжүүлэн томилж байгаа нь шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж дээрх албан бичгүүдийг илгээж байгаа ажээ.
Зочин · 2015/11/18
ШЕЗ -Гбуулга
Зочин · 2015/11/18
1990-ЭЭД ОНД МАН-ЫН ГИШҮҮН БИШ Л БОЛ АЛБАН ГАЗАР ҮЙЛДВЭРҮҮДИЙН ДАРГА БАЙХ ЭРХГҮЙ БАЙСАН. ТЭД МОНГОЛЫН БҮХ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ДАМПУУРУУЛЖ ӨЧНӨӨН МЯНГАН АЖИЛЧДЫГ ГУДАМЖИНД ГАРГАЖ ТҮҮНИЙ АРД БАЙСАН МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛСЭН НЬ БОДИТ ҮНЭН. ТЭД ӨӨРСДӨӨ МОНГОЛ УЛСЫГ ТЭГЖ САНДААЧИХААД ИЧИХ Ч ҮГҮЙ БУРУУГАА ТЭР ҮЕД ТӨРСӨН АРДЧИЛАЛ, НЯЛХ ХҮҮХЭД ХОЁРЛУУ ЧИХЭЖ ГҮТГЭДЭГ БАЙСАН.. АРДЧИЛЛЫНХАН МАН-ЫНХНЫ ЗОГСООСОН ТЭР ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ЭРТХЭН ХУВЬЧИЛЖ ЭЗЭНТЭЙ БОЛГОЁ ГЭХЭД МАН-ЫНХАН ЭСЭРГҮҮЦСЭЭР БАЙГААД МАН-ЫН ГИШҮҮН ДАРГА НАР НЬ ӨӨРСДӨӨ ТОНОЖ ЭРГЭЭД ЯМАР Ч АЖИЛЛАХ НӨХЦӨЛГҮЙ БОЛГОЖ САНДААЖ ЯМАР Ч ҮНЭГҮЙ БОЛГОСОН. ТЭГЖ САНДААГААД ӨЧНӨӨН ЖИЛИЙН ДАРАА ӨӨРСДИЙГӨӨ ХАМГИЙН АРИУН ӨМЧ ХӨРӨНГӨНД ДУРГҮЙ ГЭЭД БАЙДАГ МАН-ЫН ГИШҮҮН ДАРГА НАР ҮНЭГҮЙ БОЛСОН ХОЙНО НЬ ӨӨРСДӨӨ ӨӨРИЙН БОЛГОЖ АВААД ЗОРИУЛАЛТЫГ НЬ ӨӨРЧЛӨӨД АРХИНЫ ГАЗАР, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ БОЛГООД БАЙЖ БАЙНА. ДОРНОД АЙМГАА ХАР. ХУЛГАЙЧ ЛУВАРЧИНГААРАА ДУУДУУЛЖ БАЙСАН НӨГӨӨ МУУ НЭРТЭЙ АРДЧИЛЛЫНХНААС ТЭР ОЛОН ҮЙЛДВЭРҮҮДЭЭС ӨӨРИЙН БОЛГОЖ АВСАН ГАНЦ Ч