Энэтхэгийн BLK эмнэлгийн эмч профессор Неги Б.Эрдэнэцогт эдгэрэх боломжтой
2013/07/25
Энэтхэгийн элэгний топ эмч Профессор Неги 2013 оны 7-р сарын 25-ны өдрийн 16 цагаас хойш, мөн 26, 27-ны өдрүүдэд ”Гурван гал” эмнэлэгт элэгний архаг өвчтэй хүмүүст Энэтхэгийн топ эмнэлэг болох BLK Hospital эмнэлэгт хэрхэн эмчлүүлэх тухай үнэ төлбөргүй зөвөлгөө өгч байна. Профессор Неги өнөөдөр 13 цагт нэгдүгээр эмнэлэг дээр очиж, сэтгүүлч Б.Эрдэнэцогттой уулзан, шинжилгээний хариутай танилцлаа. Б.Эрдэнэцогтыг эдгэрэх болмжтой гэсэн хариуг өглөө.
-Монголд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Б.Эрдэнэ-Цогтын биеийн байдал хэр байна вэ?
- Өвчтөний биеийн байдал их муу байна. Элэг нь эргэн сэргээгдэхгүйгээр өвчилжээ. Энэ нь “С” вирусээс гаралтай өвчлөлийн сүүлийн шатандаа орсон гэсэн үг. Бие байдлыг нь одоо байгаагаас нь сайжруулан элэг шилжүүлэн суулгах шаардлагатай. Одоо ийм сул биетэй байхад нь шилжүүлэн суулгалт хийвэл үр дүн нь сөрөг гарах аюултай.
-Эрчимт эмчилгээ Энэтхэгт хийх үү энд хийх үү?
- Одоогоор өвчтөнийг Энэтхэг уруу авч явах боломжгүй. Учир нь биеийн байдал нь дордох магадлал маш өндөр. Би монгол дахь эмч нартай холбоотой байх болно. Тэгээд биеийн байдал нь дээрдэж, онгоцоор тээвэрлэх боломжтой нөхцөл бүрдээд ирэхээр нь манай эмнэлэг шилжүүлэн авах болно.
-Энэтхэг халуун орон шүү дээ цаг агаарын нөхцөл таарах болов уу? Эмчилгээнд хэдий хэр хугацаа зарцуулах вэ?
- Биеийн байдлыг нь сайжруулахад 2-3 долоо хоног шаардлагатай болов уу гэж үзэж байна.Энэ хугацаанд өвчтөн сайжирч замын явдал даах тэнхээтэй болох хэрэгтэй. Хэдийгээр манай улс халуун ч гэсэн сөрөгөөр нөлөөлөхгүй. Манай эмнэлэг агааржуулах хүйтэн сэнстэй. Бид шууд хүлээн авч эмчилгээгээ шууд эхлүүлнэ. Элэг сольсон тохиолдолд эдгэрэх боломжтой.
- Одоо хийгдэж байгаа эмчилгээ үргэлжлүүлэн хийгдэх үү? Та өөр нэмэлт эмчилгээ өгөх юм уу?
- Би шинжилгээний бичгийг харж байгаад эмчилгээ бичиж өгөх болно. Эмчилгээг журмаар нь хийхэд 2-3 долоо хоногийн хугацаа л орно.
-Энэ зөвхөн сэтгүүлчийн асуудал биш Б.Эрдэнэцогтоос гадна элэгний энэ төрлөөр өвчилсөн олон хүн байгаа байх тэд танд хандах боломж бий юу?
- Би 28-ны өдөр буцна. ”Гурван гал” эмнэлэг дээр байрлаж байгаа. Энэ хугацаанд хандах боломжтой. Би зөвөлгөө өгч байна. Энэ хугацаанд ирсэн хүмүүстэй уулзана.
Сэтгүүлч : Чулуунцэцэг