Өнгөрсөн 7 хоногийн 3 дахь өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын буфет Ховд Улаанбаатарын чиглэлд зорчсон иргэнд гялгар уут ч юм уу 00 цаас ч гэх үү нэг иймэрхүү “амталгаатай” хуушуур “идүүлжээ”. Зорчигч иргэн Г.Оюунсүрэн онгоцны бүртгэл эхэлсэн тул яарсаар тухайн үед буфетныхэнд ганц хоёр үг хэлчихээд онгоцондоо суусан байна. Тэрээр өчигдөр орой Ховд Улаанбаатарын онгоцоор нийслэлд ирсэн бөгөөд түүний ниссэн хуучнаар “Монголиан эйрлайнз” одоогийн Хүннү эйр нисэх тасалбараа ч хуучин нэрийнхээр нь явуулж байгааг дашрамд дуулгасан юм. Ингээд 00-ийн цаастай хуушуур идэх дөхсөн иргэнтэй таныг уулзуулья. Өөрийнх нь хүсэлтээр зураг тавиагүй болно.

  • Таныг нисэхийн буфетнээс 00-ийн цаастай хуушуур идсэн гэж сонслоо?
  • Тийм юм болсон. Би Ховд руу хувийн ажлаар яваад ирлээ. Манай хүүхдүүд сайн мэднэ. Явах гээд хүлээлгийн танхимд байхдаа буфетнээс нь хагас бэлэн бүтээгдэхүүн буюу Русская кухня гэсэн савалгаатай хуушуур аваад халаалгаад идэх гэсэн дотроос нь 00 цаас ч гэх үү сальфетка ч гэх үү зүйл гарч ирсэн
  • Тэгээд тэр дор нь яагаад буфетэнд нь буцаагаагүй юм бэ?
  • Буцаасан. Хэлчихээд онгоц нисэх гэж байсан учир яараад явсан. Харин өчигдөр хотод ирэхдээ нөгөө буфетээр орсон тэр Русская кухня гэдэг савалгаатай хагас бэлэн бүтээгдэхүүн бас л байж байна лээ.
  • МХЕГ энэ тэр ямар ч арга хэмжээ аваагүй хэрэг үү?
  • Тэрийг сайн мэдэхгүй байна. Охин нэг сэтгүүлчид хэлсэн чинь нөгөөх нь МХЕГ-аас шалгана гэсэн л гэсэн. Шалгасан бол 7 хоноод байхад ИНЕГ-ын харьяа олон улсын гэх статустай бас Чингис хаанаараа нэрлэсэн нисэх буудал, тэр тусмаа хүнсний бүтээгдэхүүн зардаг буфет нь дахиад тэр газраас авчирч тавихгүй л байх
  • Та энэ талаар нисэх буудлын үйл ажиллагааны талаар юу гэж бодож байна?
  • Би хойно сургууль төгссөн багш хүн. Харин сүүлийн хэдэн жил онгоцоор нисээгүй байж байгаад сая ниссэн чинь ийм юм болчихоод байна. Нэг үеэ бодвол онгоц энэ тэр нь сайхан л болж. Харин үйлчилгээний тал дээр жаал жуул дутагдалтай зүйл байна. Тэр буфетнээс эхлээд
  • Чухам юу тэр вэ?
  • Адгийн наад зах нь түрүүн хэлсэн. Бүтээгдэхүүн тэр тусмаа хүнсний бүтээгдхүүн зарж борлуулдаг буфет нь захаас бараагаа татдаг бусад газартай ялгаагүй байна. Энэ том газрын буфет мэдээж тендэр энэ тэр зарладаг л байлгүй. Харин ямар шалгуураар ямар газартай гэрээ хийгээд байгаа нь энэ явдал дээр харагдаж байна. Тэр Русская кухня гэдэг чинь олон салбартай том газар байх. Мэдээж би өөрөө хойно төгссөн болохоор тэрийг л сонгосон. Харин хачир дээрээ тийм биш юм шиг байна. Энд ганц л зүйл бодлоо. Нэг бол нэрийг нь барьж буфетныхэн савладаг, эсвэл олон салбартай тэр том газар хамгийн наад захын ариун цэвэр, хүнсний аюулгүй байдлыг хангаагүй бүтээгдэхүүнээр Монголчуудад үйлчилдэг байх л гэж бодож байна.
  •  

Сэтгүүлч:  Чулуунцэцэг