Мартахыг хичээвэл алдаа болох уу хүнд доромжлуулсан явдал уу?
2013/07/25
Сайн байна уу. Би нэг тохиолдоод байгаа зүйлийг хуваалцмаар байна. Би 35-тай манай эхнэр 31-тэй гэтэл саяхан санаандгүй мессенжерээр нь ороод нэг залуутай хайр сэтгэлийн холбоотой байдгийг нь олсон, тухайн үедээ нилээн шоконд орсон. Юу гэж бичилцсэн байсан бэ гэвэл тэр залуу нь өөрийнх нь анхны хайр байсан гэнэ тэгээд мессенжердэж байхдаа чи одоо болтол намайг хайрладаг уу гэж асуухад манай эхнэр үргэлж чамайг боддог сүүлийн үед бүүр ч их боддог болсон гэсэн байсан.
Мэдээж асуудал босож бөөн хэрүүл болсон надад нэг ч удаа би чамд хайртай гэж хэлж үзээгүй байж тэрэндээ хайртай гэж хэлсэн байсан. Хичнээн хоорондоо унтаж хэвтээгүй гэж байгаа ч гэсэн ийм тохиолдолд та нар яах байсан бэ?
Миний хувьд тэр залуу нь эхнэр хүүхэдтэй гэсэн би адилхан эхнэрт нь болсон үйл явдалыг мэдэгдэнэ гэж бодож байгаа харин эхнэрээ уучлах уу яах уу гэдэг надад маш хэцүү байна. 2 хүүхдээ бодоод тэвчээд л байж байна. Энэ тохиолдолыг зүгээр нэг энгийн зүйл гээд мартахыг хичээвэл алдаа болох уу хүнд доромжлуулсан явдал уу? Сэтгэгдэлээ үлдээхийг хүсье…
Зочин · 2013/08/19
надад ч бас тохиолдсон явдал байна. бараг л жилийн өмнө тэр үедээ маш их хямарч хүнд хэцүү байсан. юугаар ч солишгүй гэр бүлийн ган шиг бат бөх итгэл сэтгэл хугарч нурах шиг л болдог юм байнлээ. гэхдээ би тэвчсэн. ингэж босгосон амьдралаа хэдхэн үгнээс болж нураахгүй гэж шийдсэн энэндээ харамсаагүй ээ. миний хувьд хань гэдэг хайр, итгэлээр холбогддог үүнийгээ таслахгүй дундуур нь юу ч орсон өвчин зовлон, үнэн худлын өмнө ч бөх бат итгэл сэтгэлээ алдахгүй зогсох хэрэгтэй гэж бодож тэвчсэн.Үүнийг маань хамгийн гол нь хань минь ойлгож, мэдэрсэнд л би баярлаж харамсахгүй явж чадаж байна.