2115064_d250b10e

Сайн байцгаана уу? Би өөрт тохиолдсон амьдралаасаа хуваалцаж та бүхний санал бодлыг сонсъё гэж бодлоо. 8 жилийн өмнө би анхныхаа хайртай учирч анхныхаа амьдралыг босгосон юм. Бүх юм сайхан байсан. Бид хамтдаа гадагшаа гарч 3 жил ажиллаж бүхнийг хамтдаа хийж шийддэг байлаа. Тэнд байх эхний үед ямар ч өөр хүнтэй холбогддоггүй байлаа. Гэтэл 3 дахь жилдээ монголоос тэнд сурахаар очсон хүүхэнтэй явалддаг болсныг тэр нэг өдрийн утасны дуудлагаар мэдсэн юм. Мэдээж бөөн юм болж, өнөөх хүүхэн ч намайг янз бүрээр хэллээ. Гол нь манай хүн намайг тэр хүүхэнд салж чадахгүй зууралдаад байгаа гэж хэлсэн байсан. За тэгээд цаг хугацаа өнгөрч, 2аа бүхнийг мартий гээд монголдоо ирээд 4 жил болж байна. Энэ хугацаанд мэдээж хэрэлдэж муудалцах үе бишгүй л байлаа. Энэ үедээ ээлжлээл буулт хийнэ, 2аа л амьдралийн төлөө зүтгэнэ. Тэр маань гэхдээ өмнө нь хүнтэй амьдрал зохиож байсан, надтай танилцсаны дараа салсан байна лээ. /Өөрийх нь хэлдгээр 500,000 төгрөгийн төлөө батлуулсан гэх/ 

За ингээд гол үйл явдал наадмын өмнөхөн боллоо. Нэг өглөө утсаар нь ярих гэтэл шөнө 1 цагт бичсэн мессеж ирлээ. Би ч залгаад хэн бэ гэтэл намайг хэн бэ гэлээ. Би ч эхнэр нь байна, яах гээд залгаад байгаан гэтэл өөдөөс найз охин нь байна гээд утсаа салгачихлаа. Тэгтэл манай хүн надаас утсаа нэхээд намайгаа зодчихдог юм байна. /өмнө нь ерөөсөө гар хүрч байгаагүй/ Яг араатан шиг л харагдсан, шүдээ зуугаад дайраад… Тэгээд би ч уурандаа машиных нь цонхыг хагалсан.

За тэгээд тэр хүүхэнтэй ярилаа. 5 сар үерхэж байна, эхнэртэй гэж мэдээгүй /90 оны охин/ юм байна. Тэгснээ би гэрт нь очиж байсан, дүү болон найз нарыг нь танина гэж байна. Яаж гэтэл намайг гадагшаа явсан хойгуур хамт зугаалгаар явсан байгаан. Би тэхээр нь гэрийг нь мэдэх бол ирж уулз гэлээ. Гэтэл гол нь манай хүн намайг салаад солонгос явсан, 7 хоногийн өмнө ирсэн надаас салахгүй байгаа юм, үгэнд нь битгий итгэ. Наад хүн чин одоо ямар ч хамаагүй гэж хэлсэн болохоор нөгөө хүүхэн намайг худалчаар дуудаад ирсэнгүй. Охидууд жоохон гэлтгүй айхтар юм билээ, намайг зайгаа тавиад өг битгий амьдралд оролцоод бай гэсэн, тэгээд манай хүнд итгэж байгаа болхоор таньтай уулзах шаардлагагүй гэдийм байна.

Би тэхээр нь хамаатных нь эгч рүү яриад ийм асуудал болоод байнаа гэлээ. Тэгээд өөрийнхөө хувцасыг аваад найзындаа очсон юм. Гэтэл яг тэр өдөр нөгөө хүүхнээ дагуулаад хамаатан садан ах дүүсээрээ ороод ийм хүнтэй танилцсан, ийм найзтай болсон гээд танилцуулсан. Би ч өглөө ярьсан эгч дээр нь очтол хүүхэн дагуулаад бас найзуудтайгаа орж ирсэн гэнэ.

Миний хамгийн ихээр гомдсон нь шөнө нь тэвэрч унтчихаад өглөө нь сэрээд тэр хүний хувьд хэн ч биш юу ч биш гэхийг сонсох байлаа. Амьдралаас нь алга болоод өг, битгий гай бол гэнэ. Тэгснээ хэдхэн сар уулзсан хүүхнээ ах дүүстэйгээ танилцуулаад явж байгаа юм. Яахав сэтгэл нь түр татагдаад, за одоо болий гээд тэр хүүхнээсээ салсан бол би шууд уучлахаар байсан.

Би ч нэг хэсэг аймшигтай хэрүүл хийлээ, уйллаа, 2аа бүхнийг мартаад шинээр эхлий гэж гуйлаа. Яг үнэндээ би өөрийхөө бардам зан, нэр төр бүх юмаа уландаа гишгээд тэр хүнийг гуйлаа. Гол нь би энэ хүнгүйгээр өөрийнхөө амьдралыг төсөөлж чадахгүй болтлоо хайртай юм. 7 сар миний хувьд галзуурлын л байдалтай байна. Ядаж байхад ажлаа солих бодолтой гарчихсан, толгойд зөвхөн тэр хүүхний хэлсэн үг, бидний хоорондын хэрүүл зодоон л бодогдоод.

За тэгээд эцэст нь хэрүүл хийж, уйлж явснаар би тэр хүүхний хэлсэн шиг болох юм байна гэж бодоод би чамаас үхэж байж л сална гэж хэлээд гэртээ буцаад ирчихсэн байгаа. Би чамд салахгүй гай болох ямар байдгийг мэдрүүлий, чи тэр хүүхнээ дагуулаад ир ичихгүй бол дүү нарыхаа хажууд 2 хүүхэнтэй амьдар гэчихсэн. Тэгээд л гэртээ хоолыг нь хийгээд, хувцасыг нь угаагаад, шөнө бол 2 тусдаа өрөөнд унтана гэхдээ 2 удаа сексдсэн. Эрэгтэй хүмүүс сонин юм билээ, аймар аймар үг хэлчихээд юу ч болоогүй мэт үнсээл, санаа алдаад байсан. Би ч шүдээ зуугаал чи хаачаад ирэв, хаана байна гэж ерөөсөө асуухгүй байгаа. Утсыг нь шалгахгүй, хаашаа ч явсан асуухгүй, гэртээ 3 удаа ирж хонохгүй байхад нь ч асуугаагүй. Үнэндээ энэ бол би өөрөөсөө аймшигтай их тэвчээр гаргаж байгаа.

Манай хүн бол нөгөө хүүхнээсээ салаагүй нь илт хувцасаа байнга солиол, үнэртэн цацаал ккк. Утсаа байнга нуугаал, pin кодоо солисон байсан.

Би одоо яавал дээр вэ, энэ байдлаараа хүлцэнгүй байхуу? Мэдээж зарим хүмүүст тэнэг хүн шиг, үлгэр шиг л санагдах байх, гэхдээ надад та бүхний санал бодол хэрэгтэй байна.