“Овжин охид", "Өндөглөдөг шарсан тахиа" гэх кинонуудаараа үзэгч түмэндээ танигдсан жүжигчин Д.Оюунтуул уншигч таны эчнээ танил.

Тэрбээр МN 25 дугаар суваг телевиз “21000” шоу нэвтрүүлгийг өнгөрсөн оноос эхлэн хийж буй. Энэ шоуны дөрөв дэх цуврал ирэх сарын 7-ноос үзэгчдийн хүртээл болох гэнэ. Энэ удаагийн дугаарт жүжигчин бүсгүй “Хоолондоо” нэвтрүүлгийн хөтлөгч, тогооч Я.Энхээтэй өрсөлджээ.

Энэ шоуны анхны дугаарт УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, “ Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, хоёр дахь цувралд “Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөр, гурав дахь дугаарт Б.Навчаа, дуучин Г.Эрдэнэтунгалаг нар оролцож байсан юм.

Мэргэжлийн тогооч хэмнэлтийг хийх болов уу эсвэл жүжигчин бүсгүй хэмнэх үү харж л сууя.

О.Ариун