Ханиадтай ч халуухан хэвээрээ болзоондоо очих арга
2013/07/26
Ханиадтай үедээ ч халуухан харагдаж, хархүүтэйгээ хийх болзоондоо явахыг зөвлөж байна. Харин гарахаасаа өмнө дараах зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээд үзээрэй.
• Уруулаа улбар ягаан өнгөөр буд
Жирийн үед уруулаа ямар ч өнгөгүй, саарал байлгах дуртай бүсгүйчүүд минь ханиадтай үедээ тод өнгөөр будаарай. Смөүки будалт дээр сайхан зохидог зэвхий саарал уруул өвчтэй байгаа гэдгийг чинь улам ч батлаад өгнө. Тиймээс аль болох тод, улбар, сарнайн ягаан гэх мэт чамайг эрүүл, туяарсан харагдахад туслах өнгүүдийг сонгоорой.
• Тод хувцасла
“Би ханиад хүрсэн хүн” гэж зарлах хэрэг байна уу даа. Харин ч ийм үедээ дуртай, тод өнгийн хувцаснуудаасаа зоригтой өмсөөрэй. Өөдрөг бүхэн чамайг хурдан эдгэхэд чинь туслах болно.
• Жирийнээс нэг тон бор крем, пудр хэрэглэ
Бага зэрэг боровтор крем чамайг эрүүл харагдуулна. Ханиадтай үед гуйгаагүй байхад л хамар, хацар ягаараад ирдэг шүү дээ. Ялангуяа жирийн үед хэрэглэдэг цагаан пүдр чинь нүүрний “олон” өнгүүдийг улам ялгаруулаад байдаг талтай.
• Тослогийн хэмжээ өндөртэй тос түрх
Ханиалгаж, нус гоожсоор байгаад хамар түлэгдчихдэг шүү дээ. Тослогийн хэмжээ ихтэй тос түрхвэл түлэгдэлтээс бүрэн хамгаалж чадна. Одоохондоо түлэгдээгүй байсан ч аюулаас сэргийлээд гэртээ байхдаа багахан түрхчихэд гэмгүй.
• Аль болох их инээмсэглэ
Ханиадтай хүний хэвшмэл дүр төрхийг бүгдээрээ өөрчилье л дөө. Нусаа татсан, найтаасан, алчууртай охиныг нүүр дүүрэн инээмсэглэсэн дүрээр солицгооё. Эрүүл харагдахын тулд яралзсан сайхан шүдээ одоо л хамгийн их ашиглах хэрэгтэй.
• Хамар чинь нусаар дүүрээд байвал бүү тэвч
Хурал цуглаан, тоглолт, ресторанд хоол идээд сууж байхад хамар чинь дүүрээд ирвэл гарч ариун цэврийн өрөө орохоосоо бүү татгалз. Зарим хүмүүс тухайн арга хэмжээ, агшиныг бусниулахгүй гэсэндээ нусаа байн байн татчихаад л суугаад байдаг. Энэ нь харин ч сүйрүүлэх хамгийн амархан арга зам юм шүү.
• “Хос мөс”-ний аргыг хэрэглэ
Ханиад хүрсэндээ хоёр нүд чинь бүр сүүмийгээд байна уу? “Хос мөс”-ний аргыг хэрэглэ. Нимгэн алчууранд тус тусад нь мөс ороогоод нүдэн дээрээ 5 минут барь. Энэ нь нүдний улаан судсуудыг агшаах үйлчилгээтэй бөгөөд ядраагүй, эрүүл харагдахад туслана. Болзоондоо явахынхаа өмнө нүдэндээ мөсөн бигнүүр тавьчихаад нүүр будалтаа хийгээрэй хонгор минь.
• Эрүүл хүнсээр хоолло
Зөвхөн гэртээ ханиадны эсрэг арга хэмжээ авах биш гадуур хооллохдоо ч эдгэрэхдээ анхаар. Найз залуутайгаа хоол идэж байхдаа зөгийн балтай сүү захиалж уу. Жимс, хүнсний ногоо их орсон салат, халуун хоол ид. Хамгийн гол нь витаминлаг, эрүүл хүнс хэрэглэснээр ханиадаа хурдан мартах болно. Тиймээс чипс, гамбургер, зайдас идэхээс аль болох зайлсхийгээрэй.
UNICITY · 2013/09/28
ТА ЭРГЭН ТАРГАЛАХГҮЙГЭЭР ТУРЖ ГОЁ САЙХАН БОЛМООР БАЙНА УУ?ТА ӨӨРИЙН БАЙХ ЖИНДЭЭ ХҮРТЭЛ ТАРГАЛМААР БАЙНА УУ?ТА ӨТГӨН ХАТАЛТААСАА БҮРЭН САЛМААР БАЙНА УУ?/Хоол хорихгүйгээр, элдэв сөрөг нөлөөгүй, дэглэм барихгүй./Тэгвэл АНУ-ын 110 жилийн түүхтэй UNICITY компанийн 100% ургамлын гаралтай бүтээгдэхүүн маш сайн үр дүн гаргаад байна шүү! Найзуудаа! Утас: 7000132399254828, 89994868.