Шулуухан яриа, задгай хувцаслалтаараа олны танил болсон дуучин Нара хайр дурлалын хувьд ч чөлөөтэй нэгэн билээ. Тэрээр нэг хэсэг “Мөрөөдлийн театр”-ын Батукатай хайр дурлалын холбоо үүсгэн олон нийтэд зарлаж байсан ч удалгүй хоёр тийш болцгоосон.

Үүнээс хойш багагүй хугацаанд ганц бие явсан дуучин бүсгүй дахин хайртайгаа учирсан билээ. Гэсэн ч түүний хайр дурлалын талаар таагүй мэдээлэл гарах болсон. Түүний найз залууг мөрийтэй тоглоомонд донтсон бөгөөд Нараг хаясан гэж ярьж байсан ч Нара энэ бүх ярианд хариулт өгөхдөө “Миний хайртай залуу зүгээр л ажлаа хийгээд мөрөөрөө явж байгаа, би түүнийхээ талаар танилцуулж дэлгэрэнгүй ярьмааргүй байна. Би түүндээ маш их хайртай бидний харилцаа хэвийн, маш аз жаргалтай байгаа" гэж ярьж байсан билээ. 

Тэгвэл  өчигдөр буюу валентиний өдрөөр хайртай залуу нь дуучин бүсгүйд гэрлэх санал тавьсан гэж зарим хэвлэлээр мэдээлэх болжээ.

С.Отгон