60 сая төгрөг 8 хувийн хүүтэй зээлж авсан хүн 2 жилийн хугацаанд хүүнд 9,4 сая үндсэн зээлэнд 2,6 саяыг төлжээ
2015/11/23
8%-ийн орон сууцны зээл олгогдож эхлэснээс хойш 2 жилийн хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд 2015 оны 9 сарын байдлаар 53,643 иргэн уг зээлд хамрагдсан байна.
Тухайн иргэдийн 70 орчим хувь нь 16-20 жилийн хугацаатай авсан байдаг байна.
Тэд дунджаар 62,2 сая төгрөг зээлж авсан нь 2015 оны 9-р сарын ипотекийн зээлийн тайлангаас харагдаж байна.
Хэдийгээр энэ зээлийн хүү нь бага, байртай болох боломжийг бидэнд илүүтэй олгож байгаа ч хэдэн төгрөгийн хүү төлөөд байгаагаа хүмүүс мэдэхийг, зарим нь дансны хуулгаа аваад хянахыг хүсч байна.
Иймд хүмүүст мэдээлэл болгох зорилгоор 20 жилийн хугацаатай энэ зээлийг авсан хүмүүс өнөөдрийг хүртэл ойролцоогоор хэдэн төгрөг хүү болон зээлэндээ төлсөн болохыг хүснэгтэн хэлбэрээр харууллаа.
Эхний баганад таны авсан зээлийн дүнг, 2 дахь баганад сар бүр төлдөг зээлийн төлбөрийн хэмжээг харуулсан бол дараагийн багануудад зээл аваад хэдэн жил болж байгаагаас нь хамааруулж нийт төлсөн төлбөр, зээлийн хүүнд төлсөн нийт төлбөр, болон зээлийн үлдэгдлийг ойролцоогоор тооцож оруулав.
Эндээс харахад 2 жилийн өмнө 60 сая төгрөг зээлж авсан хүн зээлээ хуваарийн дагуу хийгээд явсан бол ойролцоогоор 12,044,737 төгрөгийг банкинд төлсөн бөгөөд үүний 9,403,078 төгрөг нь хүүнд, 2,641,659 төгрөг нь зээлэнд суутгагдсан байх нь.
Хугацаа өнгөрөх тусам таны сар бүр төлдөг мөнгөнөөс суутгагдах хүү багасч, үндсэн зээл нь илүүтэй төлөгдөж эхэлдэг.
mungu.mn
Зочин · 2015/11/23
anhnaasaa ene buhniig zuvshuuruud zeel avj bairtai boloo bizdee iim huutei zeel odo haana ch bhgui mungunii hansh unasan deres ni ene bairandaa amidarch bgaa bhoor huund tulsnigu bi bairnii tures l gej boddiishde
Зочин · 2015/11/23
Medeej bid zeeliin huundee ih mungu tulj bga. Bi ediin zasagch bish l dee. Gehde ene sudalgaan deere tugrugnii hanshnii hudaldan avah chadvariin buuraltiig oruulj uguvul iluu boditoi dun garah bh. Jisheelbel 2010ond leasingeer bair avch sar bur 384,000T-g tuldug bsn ter uyed hudulmuriin hulsnii dood hemjee 100,000T dotor bsn, tsalin 700,000T orchim baiv. Odoo ch bi leasingde 384,000T tuldug gehdee tsalin maani 1,400,000T bolj hudulmuriin hulsnii dood hemjee 192,000T bolson. Ene hereeree tugrugnii hansh sularch 384,000T umnuh shigee hund hetsuu sanagdahaa bolison doo.
Зочин · 2015/11/23
tin shde avsan zeelee nygalaad ogch bga biz de