Ё.Отгонбаяр гишүүнийг жиргээчид үгүйлсээр...
2013/07/28
Олны танил улс төрийн зүтгэлтнүүдийг жиргээчид ихээр дагаж, тэдний бичсэн зүйлсийг анхааралтай гэгч нь уншдаг. Тэд улс орноо эмхлэн цэгцлэх ажил их байдаг учраас хааяахан нэг жиргэхгүй бол жиргээчид үгүйлэн санагалзаж “Хаана байна” гэх зэргээр нэгнээсээ асууж эрж хайдаг гэхэд хилсдэхгүй. Тэгвэл нэлээд идэвхтэй жиргэдэг байсан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг жиргээчид ихэд санагалзах болсон гэнэ. Мөнгө угаасан хэрэгт холбогдуулан УМБГ-аас түүнийг шалгаж байгаа бөгөөд тэрбээр зургаадугаар сарын 10-нд “Интернэтээр бичих нь мөрдөн байцаалтад саад уч-руулсан гэж үзэж болзошгүй гэж өмгөөлөгч анхааруулсан учир би бичихгүй байгаа. Үнэн нь тогтоогдох биз” хэмээн бичсэн. Үүнээс хойш твиттерт мэр сэр бичсэн нь харагдаж байсан ч өмнөх шигээ идэвхитэй байхаа больсон юм. Монголын ууган твиттерчдийн нэг хэмээн ярилцлага өгөхдөө хэлж байсан түүнийг жиргээчид нэлээд санагалзах болсон гэнэ билээ.
uugii · 2013/08/01
Энхболд залуу улс төр ч байж улс төрийн эр зориггүй бөөрөнхий дуугардаггүй сонин залуу би МАН энэ мэт үлбэгэр бөөрөнхий улс төрчдөөс с********гүй бол цэвэршихгүй. Нямдорж сайд, Хүрэлсүх нар шиг хүн олуулаа байж энэ том намыг аварна. Тэгэхгүй бол луйварчид төрд гарч төр са******урч монголын залуучуудын тархийг угааж дуусч байна. Отгонбаяр надад таалагддаггүй үнэнээ хэлье. Ардчилсан намын луйварчид нэг сонгууль болохоор баримт нотолгоогүй ардын намын лидерүүдийг гүтгэж синсацлаад сонгууль дуусахаар чимээгүй болчихдог биздээ
Зочин · 2013/07/29
harah tsarainii luiwarchin gemgui tsarailchaad shorondoo suuwal taarna ardiin namiin oligarhi