Өвөлжилтийн бэлтгэл хангуулах Онцгой комиссын хуралдаан боллоо. Энэ жил улсын хэмжээнд 145 мянган малчин өрхийн 56 сая гаруй мал өвөлжихөөр бэлтгэлээ хангажээ. Зуншлага оройтсон ч малчид зун, намрын отор нүүдэл сайн зохион байгуулснаар нийт мал сүргийн 93.5 хувь нь дундаас дээш тарга хүч авсан байна.

Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл 16 аймагт 90-ээс доош хувьтай байгаагийн дотор Дорноговь 74, Баянхонгор 78, Дундговь 81, Хөвсгөл 81 хувийн биелэлттэй, нийт аймгийн 80 шахам хувь нь бэлтгэлээ дутуу хангасан дүнтэй байгаа юм.

Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 1700 гаруй нэр төрлийн ажил хийхээр төлөвлөснөөс 96 хувийн гүйцэтгэлтэй байна.

Энэ өвлийн цаг агаарын төлөв байдлаас харахад олон жилийн дунджаас илүү хүйтэн өвөл болж, мал аж ахуйн өвөлжилтөд хэт хүйтний нөлөөлөл их байх магадлалтай байгаа тул орон нутгийн түвшинд мал сүргийг хүйтнээс хамгаалах арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх шаадлагатай байгааг Шадар сайд анхаарууллаа.

Т._Буянаа