Дэлхий дахинд Монгол Улсыг Оросынх, эсвэл Хятадынх гэж ойлгодог хүмүүс цөөнгүй. Ма­найхан гадаадын аль нэг улсад явж байхад хүмүүс хаанаас ир­сэнийг нь асуудаг гэсэн. Тэ­гээд Монголоос ирсэнээ хэ­лэхээр, Хятадынх уу, Оро­сынх уу гэж асуудаг гэдэг яриа­наас авч үзэхэд дэлхий дээр Монгол Улсыг энэ хоёр ул­сын аль нэгэнд хамааралтай гэж ойлгогсод олон байгаа нь ойл­гомжтой. Гэхдээ яагаад ийм яриа гарав гэдэг бас л со­нир­холтой.

Манай хөрш ор­нуудын бодлого Монголыг нэгт­гэхэд чиглэсэн учраас дэл­хий нийтэд ийм мэдээлэл цац­даг байж гэмээнэ хүмүүс ийн ойлгосон байж таарна. Тэр дундаа Хя­тадын Монголд явуулж буй бодлого улам бүр аюул да­гуулсаар байгааг цөөн хэд­хэн жишээ л харуулна. Юуны өм­­нө Хятад улс манайхыг хүнс­­ний бүтээгдэхүүнээс ава­хуу­­лаад стратегийн чухал ач холбогдолтой бараагаар барь­чихсан байгаа. Бид өөрсдөө ба­рил­гаа барьж чадахаа больсон.

Ба­рилга битгий хэл оймс, гут­лаа ч үйлдвэрлэж чадахгүй болт­лоо өмнөд хөршөөс ха­раат болсон. Мөн хүнсний бүтээг­дэ­хүүний хараат байдалд ороод удаж байна. Хэрвээ Хятад хилээ хаавал манайхан өлсч үхдэггүй юм гэхэд нэлээд хэцүүдэх байх. Дээрээс нь ажиллах хүч­ний бодлого гэж байна. Зам, барилгын ажлаас эхлээд хам­гийн чухал гэсэн ажлын бай­рыг хятадууд эзэгнэж байна.

Ба­рилга дээр ажиллаж байгаа монгол хүн бараг л алга. Урин ду­лаан болж, барилгын ажил эх­лэхтэй зэрэгцээд вагон ва­ганоороо хятад ажилчид Мон­голд ирж байгаа юм. Үүний цаа­на, Монголын барилгын биз­несийн хамаг хөрөнгө оруулалтыг Хятадын талаас хийж байгаатай холбоотой гэд­гийг учир мэдэх хүмүүс хэлж байна.

Ерөөс хятад ажилчдыг Монголоор дүүргэх бод­логын хүрээнд Хя­та­дын Засгийн газар Монголд хайр найргүй хөрөнгө оруулалт хийх сонирхолтой. Дээрээс нь ма­най улсад үйл ажиллагаа явуу­лах Хятадын 100 хувийн хө­рөнгө оруу­лалттай ком­па­ниудыг нэмэх бод­лого ч барьж байгаа гэдэг нь олон оролд­логоос харагдаж бай­гаа юм. 

Хэрэв ингэж чадвал, дээ­­рээс нь хөрөнгө оруулалт хийс­­нийхээ хариуд зөвхөн Хя­та­даас ажиллах хүч оруулах гэ­рээ хийвэл тэдэнд ашигтай. Одоо эрх барьж байгаа АН-ынхан ажил­тай, орлоготой монгол хүн хө­төлбөрийн талаар яриад байгаа. Тэг­вэл Хятадын Засгийн газар энэ бод­логыг аль эрт барьж, хөдөө тос­гонд ажилгүй хэвтэж байгаа хам­гийн боловсрол муутай, нийг­мээс хаягдсан нөхдүүдээ аж­лаар хангахын тулд Монгол руу явуулж байна.

Гэхдээ түүний цаана давхар бодлого баримталж бай­гаа. Зөвхөн Төв аймагт бариг­дах гээд байгаа жилдээ сая тонн цемент үйлдвэрлэх хүчин ча­далтай үйлдвэрийг л жишээ та­тахад, хятадууд өөрсдийн 100 ху­вийн хөрөнгө оруулалттай ком­паниа нэмэгдүүлэхийн зэ­рэгцээгээр Монголын стратегийн чу­хал ач холбогдолтой салбарыг эзлэх бодлогоо хэрэгжүүлж бай­гаа юм. Гэхдээ тэд зөвхөн стратегийн асуудлыг бодоод бай­гаа биш л болов уу.

Нэгэнт өнөө­дөр Монголын бүхий л зах зээл Хятадаас хамааралтай бай­на. Үе үеийн Засгийн газар үндэс­ний үйлдвэрлэгчид, бүтээн бай­гуулагчдыг дэмжихээсээ илүү­­тэй импортлогчдыг шүтэж ир­сэн. Тэгэхээр энэ ажиллах хүч оруулж ирж, Хятадын 100 хувийн хө­рөнгө оруулалттай компанийн тоог нэмэх гэсэн улайрал нь тэд Монголд цэрэг оруулж ирэх гэсэн бэлтгэл ажлаа гүйцэд хан­гах гэсэн оролдлого гэдгийг олон судлаач хэлж эхэллээ.

Нэг хэсэг хятад ажилчид элдэв хэл ам гаргадаггүй байлаа.  Харин жил ирэх тусам элдэв хэрэг түвэг тарьж, монголчуудыг зодож, бүр сүүлдээ барьцаалж, амь насыг нь хо­хироож эхэллээ. Саяхан гэхэд зам засч байсан хятадууд Баян-Өлгий аймгийн иргэдийг, шалгах гээд очсон цагдаатай нь хамт барьцаалж, ална гэж сүрдүүлсэн хэрэг гарлаа. 

Мөн өнгөрсөн зур­гадугаар сард хэсэг хятад ажилчин Эл­чин сайдын яамныхаа өмнө жагсч, цалин нэмэхийг шаардсан то­хиолдол гарсан. Энэ бүхэн дээд цэгтээ хүрч байгаа нь цэвэр өдөөн хатгалга гэж хардахаас өөр ар­гагүй байна.   Дээрээс нь гэнэт л нэг өдөр үндсэрхэг үзэлтэй гэг­дэх баахан залуучууд гарч ирж, бүл­гэм байгуулж давхив. Тэдний хийж байгаа ажлын ихэнх нь хя­тадууд руу чиглэж байгаа юм. 

Хамгийн “но”-той нь тэд хаа нэг газраас гайгүйхэн санхүүжилт аваад байх шиг байгаа юм. Тэд юм л бол хятадууд руу дайрч, зо­доон цохион хийж явдаг. Энэ бү­хэн хоорондоо ямар нэгэн сэж­мээр холбоотой ч байж болох.  Юу гэвээс, Хятадын Засгийн га­зар Монголд цэрэг оруулж ирэх бэлт­гэлээ хангаад дууссан юм биш биз.

Хятад ажилчид хүн барьцааллаа гэх мэдээлэл гарсны дараа тэднийг хэтэрхий даварч байна гэж олон хүн ярьж байна. Мөн жагсаал зохион байгуулж бай­на гэдэг нь бас л монголчуудыг өдөөн хатгаж байгаа үйлдлүүд. Хэрвээ ингэж байгаад монголчууд хятад ажилчид руу дайрч, зодож нүдэж, бөөн юм болбол.

Эсвэл өнөөх үндсэрхэг гээд байгаа залуучууд асуудал үүсгэвэл Хя­тадын Засгийн газар иргэдээ хам­гаалах нэрээр Монголд цэ­рэг оруулж ирэх боломж бүрдэж бай­гаа юм. Зөвхөн иргэдээ хам­гаа­лах биш Монголд байгаа Хя­та­дын 100 хувийн хөрөнгө оруу­лалттай үйлдвэрүүдээ ч хам­гаалах нэрийдлээр цэрэг оруу­лах боломжтой.

Үргэлжлэлийг  энд  дар

Н.Пунцагболд