Их аварга Д.Дагвадорж эмгэнэл илэрхийллээ
2015/11/26
Японы сүмо бөхийн домогт их аваргуудын нэг, Мэргэжлийн сүмогийн холбооны ерөнхийлөгч Китаноүми 62 насандаа таалал төгслөө.
Мэргэжлийн сүмод 18 жил барилдаж, Эзэн хааны цомыг 24 удаа хүртсэн тэрбээр Мэргэжлийн сүмо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр 2002-2008 онд, мөн 2012 оноос хойш өнөөг хүртэл ажиллаж байсан юм. Түүнийг энэ албан тушаалд ажиллаж байхад Асашёорюү Дагвадоржийн ид барилдаж явсан үе гэнэ.
Их аварга "“Мэргэжлийн сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Китаноүми таалал төгссөн байна. Сайхан хүн, сайхан сэтгэлтэй, хүүхэд шиг зантай, үргэлж намайг дэмжиж байсан юмсан. “Ёкозүнэ хүн ёкозүнагаа ойлгоно оо, Шёорюү!” гээд мөр алгадан “За ганц барьчих” гээд хундага тулгаж байсан хүнийг ийм амархан баяртай гэхийг мэдсэнгүй.
Таны суу алдар үеийн үед дурсагдах болно! Мэйжи, Ясүкүнигийн ариун бурхад таны сүнсийг тэнгэрийн оронд замчлах байх аа! Та минь амгалан тайван нойрс доо. Дүү аваргаас чинь энэхүү гашуудлын хэдэн үгийг нулимс дуслуулан тэрлэж сууна аа! Ум сайн амгалан болтугай" гэв.