Хан-Уул дүүргийн 27 дугаар цэцэрлэг 1954 онд ашиглалтад орж, 60 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2008 онд анх ариун цэврийн өрөө нуралт өгч “Пусан” компани засвар хийсэн. Гэвч дахин хоёр давхарын ариун цэврийн өрөөний шал дахин нурсан тул хаажээ.

Ингээд "Жи Жи Ай" компани өөрийн хөрөнгөөр дөрвөн сар гаруй хугацаанд тус цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэж, ашиглалтанд өгсөн байна. Тус цэцэрлэгийн шинэ барилга нь 200 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд нийт 350 хүүхэд суралцаж байгаа юм.

Т.Буянаа