“Овжин охид", "Өндөглөдөг шарсан тахиа" зэрэг дэлгэцийн бүтээлээр анх олны танил болсон жүжигчин Д.Оюунтуулыг өдгөө мэдэхгүй хүн байхгүй. Түүнийг “Шинэ үе” продакшнд харьяалагдаж байсныг мэднэ. Харин өдгөө чөлөөт уран бүтээлч болсон.

Алаг нүдэн бүсгүй нийслэлийн 51 дугаар дунд сургуулийг 1997 онд дүүргээд СУИС-д элссэн. 2001 онд сургуулиа төгсөөд өнөөг хүртэл мэргэжлээрээ ажиллаж, яваа. “Ханилснаас илүү амраг” кинонд тоглож олны хайр хүндлэлийг авсан. Түүхэн дүр бүтээхийг ихэд мөрөөддөг гэнэ лээ. Ингээд энэ удаад түүний фотогоос хэрхэн өөрчлөгдөж хувирдагийг сонирхоцгооё.

О.Ариун