"Номин"-ийн хуурамч хямдрал иргэдийн тархийг угаан, халаасыг сэгсрэв
2015/11/27
Номингийнхон зар сурталчилгаагаар хэрэглэгчдийг хошууруулдаг гэдгээрээ аль хэзээнээс алдартай. Тэд энэ аргаар өндөр үнэтэй барааг бөөн бөөнөөр нь шахаж, амжилттай ажиллаад амташсан харагддаг.
Хамгийн эмгэнэлтэй нь тэдний маркетингийн нөлөөнд автаж, тархиа угаалгадаг хэрэглэгчдийн тоо цөөрөхгүй байгаа юм. “Номин”-гынхон ямар нэгэн баяр ёслолын үеэр болон бараа бүтээгдэхүүнийх нь борлуулалт буурсан хүнд хэцүү цагтаа рекламны аргаар бусдыг татаж, ядарсан иргэдийн халаасыг сэгсэрдэг.
Энэ төрлийн “сэгсрэлт” өчигдөр буюу энэ сарын 26-ны 22.00 цагт болжээ. Хямдралын үеэр “Номинг” зорих авто машины тоо замын түжрэлийг дээд цэгт нь тулгаж, үйлчлүүлэгчид хэдэн зуугаараа дэлгүүрт оочир үүсгэсэн аж. Гэвч худалдан авагчид дэлгүүр рүү оруутаа л тэнд очсондоо харамсч “тархиа шаасан” тухайгаа цахим ертөнцөд хүүрнэжээ. Тэгэхээр хямдрал гэдэг нь иргэдийн сайн сайхны төлөө ажиллаж, таны мөнгийг хэмнэдэггүй, тухайн байгууллагын өндөр орлого олох гэсэн шилдэг арга гэдгийг иргэд яс махандаа шингэтэл ойлгох цаг болжээ.
Номингийн ажилтнууд ярихдаа “Хямдрал гээч нь урьд зарж байсан үнээ буцаан тавьдаг заль” хэмээн тайлбарладаг юм билээ.
Үүнээс гадна манай улс хаанаас нь ч харсан яаж ч бодсон мөн бодит судалгаагаар ч тэр цалингийн хэмжээ маш багатай ядуу орны тоонд ордог, гэсэн атлаа дэлхийн хамгийн өртөг өндөр хотуудын жагсаалтад дээгүүрт бичигдэж байгаа. Ийм л эдийн засгийн тогтворгүй, хөлөө байтугай гараа олоогүй хот. Энэ өртөг өндөртэй хотын, өртөг өндөртэй дэлгүүр нь Номин. Тэгэхээр хичнээн хямдарсан ч өртөг өндөр л байж таарах гээд байгаа юм.
Дэлхийн тэрбумтнуудын зөвлөгөөнөөс харахад: Таны унаж буй машины үнэ гурваас, дөрвөн сарын цалинтай чинь тэнцэх ёстой. Харин амьдарч буй орон сууцаа хоёроос гурван жилийн цалинтайгаа тэнцэх үнээр худалдаж ав гэдэг юм билээ. Гэвч манайд ингэх боломж байхгүй байлаа гэхэд тэгэж тооцоотой байх хүн ховор.
Манай улсын иргэд угаас санхүүгийн тооцоо, зөв зарцуулалтын мэдлэггүй, энэ талаар мэдэхийг ч хүсдэггүй, ямар ч аргаар хамаагүй үнэтэй утас барихыг илүүд үздэг сэтгэхүйтэй. Үнэтэй зүйл хямдарч байвал хэрэгтэй, хэрэггүй юу ч байсан хамаагүй худалдаад авчихдаг хүн олон. Тиймээс л хүмүүсийн сул талыг ашигласан “Номин”-гийн бизнесийн цэцэглэлт ийнхүү тэдний сэтгэхүйгээр тоглон, үргэлжилсээр байна. Энэ байдал хаана хүрч хэзээ дуусахыг таашгүй ээ.
Н.Чимэг
Зочин · 2015/11/28
1500000 төгрөгийн үнэтэй хөргөгчөө хямдруулж байна гээд энэ хөргөгчийн анхны үнэ гээд 2500000 төгрөгийн үнэ худлаа тавиад буцаад хэвэнд нь 1500000 төгрөгийн үнээ тавьчихдаг юм Нөгөө ХЭАШХ газар хаана явна вэ ШӨХГ хаана байна вэ бөөн луйвар
зочин · 2015/11/27
номин шуналын туламууд шүү
зочин · 2015/11/27
ёстой нэг арчаагүй хүмүүс энэ Номингийнхоон .Тэр teranova гээд гомдмоор хужаа хувцас Италид ийм бренд байдаггүй ш дээ
Зочин · 2015/11/27
Зочин · 2015/11/27
nogoo shudraga orsoldiinii gazar yasan be shaaltuur garuud
Otgoo · 2015/11/27
Nomingiin hyamdral shal hudlaa. Er ni buh delguur hyamdarlaaa gej hudlaa yrdag. Hugazaa ni duusah duhsun ym aal hymdruuldag l bh
SDA YUMA · 2015/11/27
Olon niitiig hii hooson urialan duudaj marketing hiideg mood delgerchee sda. Amar yumaa durtai ni hymdarlaa vnegvi taraalaa geed olon tvmneer naadaj boldog tsag boljee
билгээ · 2015/11/27
номин угаасаа худлаа зуун мянгаас дээш худалдаа хийсэн үед тэрбумтан сугалаанд оруулна гэснээ талбай дээр цугласан хүмүүсийн дунд явуулна гээд шал худлаа дэлгүүрт нь ороод юм аваххаар шал худлаа сугалаа өгөөд л 3 удаа сугалаанд хамрагдана гээд тэнэг хүн хуурч бгаа юм шиг хувцас нь шал хуучин загвартай америкийн хөдөөнийхөн өмсдөг байх гэмээр даавуу нь бөх байж магадгүй ямар ч загвар байхгүй
Зочин · 2015/11/27
BITGIII GEJ NETEER HUMUUSD ANHAARUULSIISHDEEE.BOLOVSROLGUI HUMUUS BNA LEE IHENH NI TARHIA UGAALGASAN HUMUUS .NOMINGIIN ZANG ENE OON JILD BUGD L MEDDEG BOLSIISHDEE.
Зочин · 2015/11/27
Хахах. Очоогүйдээ баярлалаа. . . Мөнхийн Үсэгийн Аз хур номын дэлгүүр шиг л байлдаа
Зочин · 2015/11/27
Nomin archaagui yumaa