Н.Удвал эрүүл мэндийн сайд байхдаа элэгний С вирусын эсрэг үйлчилгээтэй эмийг Монгол Улсад оруулж ирэх ажлыг санаачилсан дэд сайд Ж.Амарсанаа 900 ам.долларын үнэтэй эмийг 1800 ам.долларын өртгөөр авах болсон тухай ярьж нэлээдгүй дуулиан дэгдээсэн. Үүнийх нь хариуд Ж.Амарсанаа "намайг гүтгэлээ. Нэр төрөө сэргээлгэнэ" гэж шүүхэд хандсан юм.

Тэгвэл уг асуудал шийдэгдэж шүүх Ж.Амарсанаагийн талд шийдвэрийг гаргалаа. Энэ талаар тэрбээр "Ялчлаа найзуудаа! Олон сар шаналлаа шүү. Удвал сайд С вирусын эмийн асуудлаар УИХ дээр намайг гүтгэсэн болохыг Монголын шүүх тогтоож өглөө. Үнэн мандтугай" гэв.

 

О.Ариун