Монгол Улсын иргэн Н.Золзаяа Малайзад хар тамхины хэрэгт холбогдон тус улсын шүүхээс цаазын ял сонсоод байсан. Харин тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан.

Шүүх хурал энэ сарын 26-нд Малайзад болж, Н.Золзаяад оноосон цаазын ялыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Учир нь Н.Золзаяа хар тамхи хэрэглэсэн, борлуулсан баримт олдоогүй, хэрэг нь нотлогдоогүй байна. Тиймээс гэм буруугүйд тооцож ийнхүү хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.

Энэхүү хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ГХЯ-наас долоо хоног бүрийн мягмар гаригт хийдэг мэдээллээрээ өгөх юм байна.

Т.Буянаа