“Boom town” хамтлагаас урлагийн гараагаа эхэлсэн УДЭТ-ын жүжигчин Б.Тамир жүжигчин аав ээжийнхээ авьяасыг өвлөж авсан нэгэн. Хүний амьдралд олон зүйл тохиолддог. Олны танил хүмүүс хувийн амьдралынхаа талаар дэлгэхгүй нууц байлгахыг чухалчилдаг. Гэсэн хэдий ч олны дунд яригдаж, хэвлэлийн хуудаснаа тархдаг бичигдээгүй хуультай.

Энэ нь бас нэг талын олны танил байх хэцүүгийн нэгээхэн хэсэг. Тухайлбал хэн нэгэнтэй үерхэж, уулзаж учирч байгаад салах тохиолдол гаргахад л шуугиан дэгдчихдэг талтай. Үүний нэг жишээ нь Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Тамир юм. Өмнө нь хоёр ч удаа жүжигчин бүсгүйчүүдтэй хамтын амьдрал эхлүүлсэн олигтой бүтэлгүйт хүрээгүй.

Тэгвэл энэ удаад тэрбээр загвар өмсөгч бүсгүйг онилжээ. Шинэхэн ээлжит амрагийг нь Э.Номин гэдэг. Амрагийн харилцааг тогтоох гэж жүжигчин залуу араас нь чамгүй их гүйсэн гэнэ. Энэ тухай Э.Номин “Би чамайгаа олсоон. Зөндөө их хайрыг чинь үгүйсгэж байсан бол уучлаарай. Чамдаа би маш их хайртай” гэж олонд зарлан хайрын романсаа эхлүүлсэн гэдгээ дуулгав.

Ингээд Б.Тамирын ээлжит амрагийн гэрэл зургаас хүргэж байна.

О.Ариун