Өөрийн хэлэх үгээ дуугаараа дамжуулчихдаг Gee шүүмжлэлд өртөж багагүй банга хүртэв. Тодруулбал, Клипны зураг авалт тасалдахын өмнө….

Цонжин болдогт зураг авалт хийж байтал хамгаалагч ирэн тасалдуулав…
Учрыг тодруултал хөшөө оруулж гаднаас дүрс бичихэд 500.000₮, гадна доторгүй бичихээр бол 1 сая ₮ байдаг гэж мөнгө нэхэв… Зураг авалтаа зогсоон хэсэг нохой хооллоод буцав…

Жич: Зураг, бичлэг авч болохгүй гэсэн анхааруулга сануулга бүхий самбар байдаггүй юм билээ… Уг нь…

 

Ийнхүү реппер залуугийн уг постонд нэгэн залуу "Монголын залуучууд ийм арчаагүй бодолтой болчих гэж дээ. Энэ зүйлээс илүүг бүтээх ёстой хүмүүстэй наад үгнүүдээ хэлээч дээ GEE. Мөнгө төлөх чадваргүй байсан бол энд юугаа хийх гэж идэж ирэв. Идэж уудаггүй хүн гэж байхгүй гэдгийг бүгд мэднэ шүү дээ. Харваас хашаа хатгасан байгааг хардаггүй юм уу таны мөнгөө төлж чадаад үйлчлүүлэд газрууд чинь юу вэ??? Тэрийгээ бодох хэргтэй байх клип хийлгээд олсон мөнгөө хэнд яаж зориулдаг чинь сонин байна. Эцэст нь хэлэхэд энэ клип хийдэг газар биш Монголын түүхэн том бүтээн байгуулалт ирээдүй хойч үеийн минь бахархал..." гэсэн юм.

Харин үүний хариуд GEE "Мөнгөгүй хүн очиж болдоггүйг мэдсэнгүй ээ миний буруу... Мөнгөө төлж чадаад үйлчлүүлдэг газрууд минь арай ч ийм үнэтэй биш ээ. Клип хийхэд мөнгө зарлагадахаас биш олдоггүй юм өө... Харин хойч үеийнхээ бахархалыг клипнээ мөнхөлчихье гэж бодсон мөнгө минь хүрсэнгүй ээ..." хэмээн хариулжээ.

Түүний дээрх постыг харсан Genco Tour Bureau-ийнхан ийм хариу өгөв.