Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай өнгөрсөн баасан гарагт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Өргөдөл өгөх болсон шалтгаан одоогоор албан ёсоор тайлбарлаагүй байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл зургаан орлогчтой. УИХ-аас баталсан 2015 оны төсвийн хуульд Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой байна гэж заасан. Гэвч Засаг даргын орлогч нар албан тушаалтайгаа үлдэж, цалингүй ажиллахаар болсон юм.

 

Т.Буянаа