Гадаадад багагүй хугацаагаар ажиллаж, амьдарч байгаад ирсэн дуучин Р.Лхамааг танихгүй хүн үгүй. Урлагийн хүмүүс биеэ сайхан явж ётой гэсэн бичигдээгүй хуультай. Түүний дагуу тэрбээр гоолиг биеэрээ үе үехэн цахим хуудаснаа гайхуулаад авдаг. Энэ удаад дараах зургийг дэлгэж, найзуудынхаа нүдийг хужирлаж "нөхөр чинь азтай юм аа. Ийм сайхан бүсгүйтэй суудаг" хэмээн дуу алдуулаад авах нь тэр. Үнэхээр гайхалтай биетэй байна шүү. Аргагүй л усан спортоор олон жил хичээллэсэн хүний үр дүн байх.

Дууч бүсгүйгээс үсээ яаж арчилдаг вэ, будуулдаг уу гэж асуудаг гэнэ шүү. Үүнд "Би үсээрээ бараг оролддоггүй юм. Сүүлийн 10-н жилд нэг будсан, хоёр жилийн өмнө байхаа. Намайг оюутан байхад нэг найз эгч маань " үсээрээ битгий хамаагүй оролдоорой, хүний үс шингэрээ л бууралтаа л , шүд унаа л ирвэл хүн жинхэнээсээ өтлөнгө харагддаг юм шүү, бусад нь бол яах вэ" гэж захиж байсан сан. Тэр цагаас үсчинд ховорхон орно, за будаг хими ховорхон хийлгэсэн дээ. Үнэхээр зайлшгүй үед л гэхээс ихэвчлэн өөрөө янзалдаг . Халуун хайч сэнсээр ч биш, бигудигээр. Сэргээж тайруулах , хэв маягийг нь өөрчлөх болвол үсчин орноо орно. Тэр нь ч жилдээ 1-2 удаа байх.Охидууд эмэгтэйчүүд үсээ хайрлаарай гэж хэлмээр санагддаг. Учир нь нүүрээ арчилаад л байхаас үсээ орхигдуулдаг, мөн малгайгүй сэрүүний улиралд явах , эсвэл малгайтай байсан ч үсээ гаргачихсан явж байдаг, тийм учир хуурайшиж өнгөө алдах, хуйханд өөрчлөлт орж үс унах гэх мэт муу үр дагавартай. За тэр тонгойж толгойгоо угаах, угыг нь босгож байна гэж тонгойж унжуулж сэнсээр хатаах маш буруу. Бид хөмсөгийг чиглэлийн дагуу авдаг биздээ? Тэрүүнтэй адил. 30 гараа л зарим залуучууд бууралтаад байх шигээ... Стресс, ядаргаа, генийн юм байдаг л байх, гэхдээ бусад хүчин зүйлс мөн нөлөөлж байгаа шүү! Малгай өмсөж бай! Зун Мөн адил" хэмээн зөвлөгөөгөө хүргэв.

О.Ариун