Дуучин Б.Амархүү, Азийн топ модель О.Ариунзул нарыг гайхалтай хосууд гэдэг. Тэднийг хамгийн "романтик", "яг тохирсон" хосууд хэмээн олны хайр хүндэтгэлийг хүртдэг.

Тэгвэл хосууд бүл нэмж үнэхээр аз жаргалаар дүүрэн байна. Дуучин залуу "Миний хайртай гэргий. Хамгийн сайхан бүсгүй төрсөн өдрөөр минь намайг аав болгож өгсөн!! Миний амьдралын хамгийн том бэлэг барьсан чамдаа маш их хайртай!!! 4 сарын туршлагатай аав ээж 2" хэмээн цахим найзууддаа дуулгасан.

Хосууд баяртай мэдээгээ үргэлж олонд хүргэж гэгээлэг бүхнийг түгээдэг. "Миний үнэнч дэмжигчид Ханхүү нь ээжийнхээ ажлыг ойлгоод аавынхаа үгэнд сайн ороод уйлахгүй мундаг байгаа" гэлээ. О.Ариунзул "Гоёл 2016"-д оролцоод тун чиг завгүй яваа. Тэгвэл түүнийг энэ их цаг завгүй байгааг хайрт хань нь ойлгож үргэлж дэмжиж яваа гэнэ шүү. Их ажлынхаа дундуур бяцхан хүүгээ хөхүүлэх гээд сууж байхдаа ийн папарацидуулжээ.

Д.Ана