Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр энэ хичээлийн жилд сурагчид хэдэн төгрөгний хувцасаар ижилсэх нь тодорхойгүй байна хэмээн бичиж байгаа нь үнэн гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй болов уу. Учир нь сурагчийн дүрэмт хувцасны захиалагч тал нь Боловсролын яам, гүйцэтгэгч нь ҮХААЯ бөгөөд тэд хоорондоо хамтран ажиллах тал дээр дутуу дулимаг ажиллсанаас ерөнхий сайдын түвшинд хүртлээ асуудал яригдаж эхэлжээ. ҮХААЯ-ны өгч байгаа мэдээллээр дүрэмт хувцасны үнийг Монголын оёдлын нэгдсэн холбооноос ахлах болон дунд ангийн нэгж хувцасны үнийг 1 хувиар бууруулсан хэмээн албан бичиг ирүүлсэн аж. Харин үүн дээр МСХ болон ШӨХТГ өөр байр суурьтай байгаагаа мэдэгдсэн билээ. Өнөөдөр ШӨХТГазарт ҮХААЯ ныхан албан бичгийн хариугаа өгнө гэж байгаа. Бууруулсан гэх үнийн саналаар бол бага ангийн хүүхдийн дүрэмт хувцас 41030-62856 төгрөг, дунд ангийнх 78916 төгрөг, ахлах ангийнх 98-108 мянга орчим болж байгаа юм.   Бат зүү гэж олон жил урд хөршөөс сурагчийн дүрэмт хувцас импортлосон компанийн ноёрхолыг Монгол хонины ноосыг Солонгост экспортлож хэдхэн сарын хугацаанд даавуу болгон оруулж ирж хувцас оёх ҮХААЯ ны төлөвлөгөө сайшаалтай л хэрэг.  Харин иргэдийнхээ худалдан авах чадварыг тооцоолоогүй нь энэ ажлын нэг алдаа. Учир нь эцэг эхчүүдэд сонголт онооно гэсэн тэдний мэргэжилтэн Рэгзэдмаа, Баярмаа нарын үгээр бол энэ хичээлийн жилд сурагчид эрээн мяраан хувцасаар ч гангарч болох нь. Нэг талын мэдээлэл түгээлээ хэмээн тэдний шүүмжилсэний дагуу сураад хайгаад уулзаад явахаар ганц үгээр ам таглана. Энэ нь өнөөх авч болно авахгүй ч байж болногэсэн үг. Үүнийгээ тэр захиалагч талтайгаа, МОНХ тойгоо Сурагчдын холбоотойгоо хамтраад олон түмэнд мэдээлээч гэхээр асуудал яригдаж байна хэмээн ам таглах. Долоон компаниар толгойлуулсан 60 гаруй компани оёх нь гэхээр сайшаалтай гэсэн сэтгүүлчид цөөнгүй. Харин төрийн яамд хоорондоо уялдаа хэлхээтэй ажилдаггүйн балагийг эцэг эхчүүд үүрэх болчихоод байна. ҮХААЯ ны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал мэдээлэл хийв. Би 3 хоног хөдөө яваад ирлээ. “Өмнө нь сурагчийн дүрэмт хувцас 3 иж бүрдлээс тогтож байсан. Харин одоо 5 иж бүрдэлтэй болсон. Яг иж бүрдэл тус бүрээр нь авбал үнэ нь өмнөхөөсөө өндөр биш байгаа. Энэ дүрэмт хувцасыг үйлдвэрлэхэд дан ганц Монгол хонины ноосыг ашиглаж байгаа болохоор үнэ жаахан өндөр болсон” гэсэн. Урд 7 хоногийн бямба гарагт тус яамны хөнгөн үйлдвэрийн газрынхан сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө ч энэ үгийг хэлсэн. Харин нэмж хэлэхдээ авах эсэх нь эцэг эхчүүдийн асуудал гэж тодотгосон. Алаагүй үнэгний арьсыг арав хуваана гэгчээр энэ асуудал бүр эмх цэгцгүй болж ирлээ. Төрийн яамны газрын ахлах мэргэжилтэн 5 мянгын утасны нормтой, хувийнхаа гар утсыг албандаа ашигладаг гэх. Тэгсэн атлаа хонь чоно болоод байгаа Монголын оёдлын нэгдсэн холбоо, Монголын сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн холбоо хоёрыг зуучилж өгөх завтай. Юун төлөө аливаа яам агентлагуудад хэвлэлийн алба гэж байдаг юм бол. Хэвлэлийн албаныхаа ажлыг өөрсдөө хийгээд явж байгаа нь тэдний хувьд сайшаалтай ч олон түмэн хардах нэгэн үндэслэл болж байна. Батзүү хэмээх монополь компанид сурагчийн дүрэмт хувцас нэрийдлээр оруулж ирсэн ихээхэн хэмжээний хувцас байгааг тухайн компанийг бодоод ямар аргаар яаж хохиролыг нь барагдуулах талаар ярилцаж байгаа гэх. Ингээд бодохоор урд хөршөөс оруулж ирдэгийг нь мэдсээр байж жирийн нэгэн компаний төлөө санаа зовж суудаг яасан ч их завтай хүмүүс вэ. Үнэхээр Монголын сурагчдын ирээдүйг бодож багйаа юм бол Рэгзэдмаа, Баярмаа нар энэ үгийг хэлээд сууж байх уу. Өүлэн мэнчтэй уулз. Та нар хамтарч ажилла гэсэн шумыг албаныхаа шугамаар ганц мэдэгдэл гаргаад яамныхаа үүдэнд наачихад сурагчийн дүрэмт хувцас оёх хүсэлтэй иргэд ч тэр жижиг аж ахуйн нэгжүүд ч тэр учрыг ойлгоод буцаж л таарна. Нэг ч үг өгүүлбэр бичиж тавиагүй байж мессэж бичиж олны харыг төрүүлэх нь тэдний хувьд ямар шаардлагатай байсаныг өөрсдөө л тайлбарлах буй заа. Сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ өөрөө намайг ажлын хэсгээс хассан, дүгнэлт танилцуулаагүй нь үнэн гэж ярилцлага өгөөд бахйад хасаагүй ээ байж байгаа гэх. Сурагчдын холбооны тэргүүний тавьсан “ижилсүүлэх” саналыг хүлээж аваагүй хэрнээ ингэж хэлж байга нь чухам ямар учиртай юм бол. Гүтгэлээ, нэр төрд халдлаа гэнэ. Урд нь уулзаад та нар МОНХ тойгоо, Боловсролын яамтайгаа, Сурагчдын холбоотойгоо хамтраад иргэдэд үнэн бодит мэдээлэл өгөөч гэхэд өдий болтол хуралдаагүй хэрнээ Золжаргал дарга нэгийг ярьж яваа нь цаанаа ч учиртай.

Түүнд сурагчийн дүрэмт хувцаснаас нэг их дутахааргүй бүр Монголын хүн амын цэвэр усны нөөцийг багасгах санаа гаргасан гэж хэлж болохоор нэг тендерийн булхай байдаг аж. Энэ нь Сүүлийн хэдэн жилийн турш яригдаж, зарим иргэний хөдөлгөөнүүдийн шахалтаар түр саатаад байсан “Хэрлэн говь” төсөлтэй шууд холбоотой тендер юм гэнэ ээ, энэ нь. Гадагшаа, хилийн чанад руу хамаг усаа  урсгадаг  Хэрлэн голын усыг хүний нохой идэхээр өөрийн нохой идэг гэгчээр говь руугаа тусгай хоолойгоор татаж, Сайншанд үйлдвэрийн цогцолбор, цаашлаад Оюу толгой, Таван толгой зэрэг том уурхайнуудаа тэтгэх, хүн малаа ундаалах зорилготой төсөл. Сайншандын  аж үйлдвэрийн цогцолбор төслийн  хүрээнд “Бүс нутаг хооронд ус тээвэрлэх боломжийн судалгаа, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан юмсанж. Х.Золжаргал дарга САҮЦ.2013.05 дугаартай төслийн тендерт “Мон Хидро” компанийг “заавал” шалгаруулах үүргийг хаа нэгтэйгээс авч, үүргээ амжилттай биелүүллээ хэмээн нэгэн эх сурвалж хэлж байна. Юу гэсэн үг вэ. Бүр байтлаа бусдын заавраар, хүчээр шийддэг болсон хэрэг үү. Арай үгүй байлтай. Гэхдээ энэхүү тендерт ихээхэн но-той асуудал үүсчээ. Юу гэвэл, тендерт шалгарсан гээд байгаа “Мон Хидро” компани урьд нь төсвийн мөнгө завшсан гэх хардлагад өртөж, Улсын мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны мөрдөн байцаагч нарт шалгагдаж байжээ. Мөрдөн шалгах явцад нэлээд зөрчил илэрсэн байв.

“Мон Хидро” компани өнгөрсөн намар Сэлбэ голын эхэнд зургаан худаг ухаж, “мөсөн уул” байгуулаад, зун нь голын голдирлоор урсган Сэлбийг усаар “дүүргэх” сүрхий том ажлыг тендерээр авч гүйцэтгэхдээ хоёр тэрбум орчим төгрөг “гол” гаргажээ. Цагдаа нар үүнийг нь үгүйсгэсэнгүй. Тэр бүү хэл эрүүгийн шинжтэй үйлдэл гэжээ. Гэхдээ бас авлигын гэмт хэргийн нөхцөл яригдсан тул Авлигатай тэмцэх газраар дахин шалгуулахыг хүссэн юм байна. Харамсалтай нь Авлигатай тэмцэх газар одоогоор тоймтой хариу өгөөгүй байгаа аж.

“Мөсөн уул” босгосон арга технологи, мөнгөн дүн зэрэгт нь эргэлзээтэй олон зүйл байна.  Сэлбэ голд ширгэх аюул нүүрлэсэн нь үнэн. Гэхдээ голын эхэнд гүний худаг ухаж ийм уул байгуулсан нь мэргэжлийн хүмүүс бүү хэл жирийн иргэний ч гайхлыг төрүүлжээ. Монголчууд гүний усаар тийм баян улс биш. Тиймээс гүний усаар гадаргуугийн усыг тэтгэх нь тэнэглэл гэхээс аргагүй юм. Зургаан худаг ухаж, дээр нь сендвич хавтангаар амбаар зэргийг барихад 2,3 тэрбум төгрөг зарцуулсан гэх. Гэвч бодит өртгийг нь захын чавганц очоод харсан ч нийтдээ 600 сая гаруй л төгрөгт багтах ажил байжээ. Үлдсэн мөнгө хаачив. Хэний хэтэвч рүү оров. “Мон Хидро”, “Монгол ус” компаниуд энэ бүхнийг дарга нартай найраад хийчихсэн нь гарцаагүй юм. Тиймээс цагдаагийнхан мөрдөж, эрүүгийн үйлдэл хэмээсэн нь зохиомол зүйл яав ч биш ээ.

Эрүүгийн хэргээр ийнхүү  мөрдөгдөж буй “Мон Хидро” компанийн захирал  Ц.Батдорж нь Баянхонгор аймгийн уугуул. Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга ч мөн Баянхонгорынх. Магадгүй тэд нутгархаж байж мэдэх л юм. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал нь тэдний нутаг нугийн харилцаанаас олз хайсан ч юм билүү. Энэ бол жич асуудал эргээд сурагчийн дүрэмт хувцас руугаа ороё

Золжаргалын хувьд Сурагчийн дүрэмт хувцасны асуудлыг шийдэхэд  эхлээд Рэгзэдмаа, Баярмаа нарын улсад 20 гаруй жил ажилласан оёдол хөнгөн үйлдвэрээр мэргэшсэн хэдэн ажилтанаа түлхээд өөрөө сугарч үлдэх гэсэн санаа гаргаж байж ч болзошгүй. Төрийн нарийн нь  хурал хийж байхад хөнгөн үйлдвэрийн газрынхан  нь мэдээгүй сууж байдаг нь харамсалтай. Гурав хоног “Зугаацхаар мордоод” ирэнгүүтээ үнэ бага зэрэг л өөрчлөгдсөн гэж олонд ганцаараа танилцуулсан нь бас л нэг нууц байгаагийн шинж. Эсвэл бас нөгөө яам агентлагууд харилцан уялдаатай ажилдаггүйн жишээгээ олон нийтэд тодоос тодоор харуулах гэж ийм үйлдэл хийгээд банйа уу. ШӨХТГ-ын дарга О.Магнайн албан бичгийг өнгөрсөн баасан гарагийн орой ажил тарах үеэр авсан гэж мэдээлсэн. Нөгөө утсаны нэг зангилаа. Утасны зангилаа гэх учир нь сурагчийн дүрэмт хувцас үзүүр нь олддогүй бөөрөнхий утас болоод байна. Нэг сэжимнээс нь атгаад лавшруулаад бариад авахаар нэгнийх нь талд үйлчиллээ гэж “доромжлуулах”. За энэ яах вэ гээд орхичихож болох ч энд Монголын 520 гаруй мянган сурагч хүүхдийн асуудал яригдана. Цагаан цамцаар ижилсүүлэх О.Сэлэнгээгийн санааг Сурагчийн дүрэмт хувцас оёх эрх бүхий 7 компаний нэг “Өэлүн Мэнч”-ийн захирал Буянбаатар гэгч асуудал босоод ирмэгц хулгайлсан бололтой. Буусан даавууг чинь үзье, эсгүүрийг чинь сонирхоё гэтэл утас нь салгаатай. Сураг сонсохнээ урд хөршид цамцны цагаан даавуу хайж яваа сурагтай. Юун нөгөө Монгол хонины ноосоор нэхсэн сурагчийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй үнэ нь 2-3 хан мянган төгрөгөөр илүү гэх шинэ хичээлийн жилийн шинэ дүрэмт хувцас. Энэнд итгэх итгэлийг миний л хувьд алга хийж орхилоо. Солонгосоос орж ирж буй 40 хувийн ноосны хольцтой даавууны хэмжээ одоогоор 160 мянган тууш метр даавуу. Тооцоо бодохоор буруутгагддаг юм байна лээ. Тэгэхээр эдийн засагчид бодно биз. Харин нэг зүйл нэмж хэлэхэд эдийн засагчдийн хэлснээр 30 мянган ам тетр даавуу 12 мянган сурагчийн дүрэмт хувцас болно гэсэн. Үүнийг мань бодоод яах вэ. Гол нь цаг хугацаа харуулна. 10 сарын 30 гээд заасан хугацаа байгаа. Золжаргал дарга тэргүүтэй хөнгөн үйлдвэрийн газрынханы бас нэгэн хийж буй үйлдэл нь нөгөө авах авахгүйн асуудал. Батзүүгийн 500 мянган хятад формыг худалдан авч амыг нь хаагаад, авч болно, үгүй ч байж болно гэж өнөө 40-110 мянгын үнэтэй /бага ангид бол дан сарафанчик, ахлах ангид бол палате/ хувцасаа зарлах. Захиалагч таг чимээгүй. Яагаад дуугарахгүй байна вэ? Хариулт нэхэхээр дуугарч байгаа нь доромжиллоо нэр төрд халдлаа гэх. МОНХ, МСДХҮХолбоо хоёрын маргаантай асуудал яамны түвшинд яригдаж олны хүүхэд оргүй хоцрох нь бараг л тодорхой болчихлоо гэхэд хилсдэхгүй. Төсвөөс өчнөөн мөнгө төгрөг гаргаад хийж буй ажлынхаа үр дүнг үзэхийн төлөө ажиллахын оронд авна уу байна уу дураараа бол гэх нь ямар учиртай юм бол. Ул суурьтай ухаад үзвэл Боловсролын яам дэд сайд Ургамалцэцэг нар дуугарахгүй байгаа нь “шахах” төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх гээд гүйцэтгэгчийн асуудлаар бамаб хийгээд байгаа ч юм шиг. Нэг ангид Батзүүгийн хувцастай 5, энгийн хувцастай 5, ноосон эдлэлийн хольцтой хувцастай 5 гээд алаглаад сууж байвал ямар харагдах нь ойлгомжтой гээд мэдээж авахыг шаардана. Ямар аргаар гэдэг нь ч тодорхой. Арван жилд ажилладаг багш нар захаасаа авхуулаад хэлээд өгнө. Нөгөө яамнаас баталсан шийдвэрийг эсэргүүцээд байгаа юм уу?, анги чинь харахад нэг эрээн мяраан юм байна гээд л бүр анхан шатнаасаа эхлэнэ дээ. Энэ бол бодит үнэн. Сурагчид бүү хэл багш нараа хүртэл секц секцээр нь ижилс гэдэг зарчим баримталдаг нь нууц биш. Тэгээд аргагүйн эрхэнд цалингаасаа өөр орлогогүй багш нар нэгнийхээ урдаас бараа дардаг нэгэнд дор хаяж 10 аар нь нэг өнгийн төрөл бүрийн размертай цамц захинна. Гайгүй ижилсэх гэсэн нь хослол. Ингээд 9 сарын нэгэн болдогоороо болж Ерөнхийлөгч нэг сургуульд хичээл зааж хичэлийн шинэ жил эхэлнэ. Үүнийг зурагтаар ийм хувцасаар ижилслээ ажил сайн байна гэж зарлуулна. Ерөнхийлөгч ирэх сургаар захирал, багш нар яамны даалгавар биелүүлэхгүй бол толгойгүй болох эхний алхам хийгдэнэ гэсэн үг.   Нөгөө шахахгүй гээд байсан нь хаачих вэ? Сар хүрэхгүйн дараа хичээл эхлэнэ. Хамтарсан бодит мэдээллийг хүлээж суухаас           

Б.Биндэръяа