Эрчим хүчний дэвшилтэт шийдэл” уралдаанд шалгарсан Засвар угсралтын це-хийн мастер Ж.Мэнд-хүүгийн удирдсан “Нарны халаалтаар хэрэглээний усыг халаах” төсөл тус цехийн Угсралт то-хируулгын хэсгийн үйлдвэрлэлийн бааз дээр амжилт-тай хэрэгжлээ. Төслийн хүрээнд “Грийн Солар Энержи” ХХК-иас нарны халаалтын вакум гурван коллектор, 1000 литр ус нөөцлөх бак, 18 литр эзлэхүүнтэй тэлэлтийн сав, эргэлтийн насос, удирдлагын систем, холбох хэрэгсэл бүхий нарны халаалтын иж бүрэн систем авч угсралт суурилуулалтыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэжээ. Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, тохируулгын санамж, зааварчилгааг “Грийн Солар Энержи” компанийн төлөөлөгчтэй хамтран боловсруулав. Нарны халаалтын системээр хэрэглээний усыг халааж, бүрхэг өдөр ус нөөцлөх саванд байрлах тень ашиглахад 1 сарын хугацаанд 286 кВт буюу 44330 төгрөгийн цахилгаан зарцуулсан байна. Өмнө нь зуны улиралд агшин зуурын ус халаагчийг ашиглахад 3780 кВт буюу 502740 төгрөг зарцуулдаг байжээ. Уг төсөл ийнхүү амжилттай хэрэгжсэнээр 4-р улиралд 6,8 сая, 2016 онд 27 сая төгрөгийн дулаан хэмнэх боломжтой боллоо.

М.Одгэрэл