Их засварын ажил энэ сарын 26-нд эхэлнэ

“Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаатай үндсэн тоног төхөөрөмжийг жилд нэг удаа зогсоож, их засварт оруулдаг. Энэ удаагийн их засварын ажлын хүрээнд Баяжуулах фабрик, Эрчим хүчний цех, Дулааны цахилгаан станц, Цахилгаан цех болон бусад нэгжийн технологийн тоног төхөөрөмж, шугаманд бүрэн болон хэсэгчлэн засварлана. “Тэг” зогсолтыг 6-р сарын 10-наас 28-ны өдрийн хооронд явуулах юм. “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын 6-р сарын 3–ны өдрийн А/323 тоот тушаалаар их засварын ажлын хуваарийг боловсруулах, сул зогсолтын үеийн үйлдвэрлэлийн цахилгааны хүчин чадлыг зохицуулах хуваарийг Монгол улсын эрчим хүчний удирдлагын Ерөнхий диспетчерийн газартай зөвшилцөх болон бусад бэлтгэл ажлыг өндөр хэмжээнд зохион байгуулан ажиллахыг чиглэл хариуцсан албад, хэлтэс, удирдлагуудад үүрэг болгожээ.

Н.Гантөгс