Нэг хэсэг өөрийн уран бүтээлээрээ олны танил болсон дуучин Нараг танихгүй хүн үгүй ээ. Ээж болоод уран бүтээлээ түр хойш тавьсан тэрбээр удахгүй шинэ бүтээлдээ хүргэж тэсрэлт хийхээр зэхэж суугаа гэнэ лээ.

Нялуун зангүй шулуун яриатай дууч бүсгүй маань нэгэн нэвтрүүлэгт орохдоо жирэмсэн байх үед нь ханилах гэж байсан хүн нь орхиод явсанг нуулгүй олонд дэлгэсэн. Өдгөө хүүгээ ганцаараа өсгөж байгаа гэж гундалгүй тун цоглог яваа. Олон бүсгүйчүүдэд туслаж, сэтгэлийн хүч хайрлах, сайн үйлсийн аян өрнүүлэх гээд нийгмийн тун идэвхи зүтгэлтэй түүнд хийх ажил мундахгүй их. Саяхан нэгэн группийн урилгаар сайхан бүсгүйчүүдэд лекц уншсан гэнэ шүү. Тэр үеэр түүнд гэнэтийн бэлэг барьж ийн бэлэг өгчээ. Хөөрхөн Нараг, бяцхан ханхүүтэй нь хамт тун хөөрхөн урлан бүтээсэн байгаа биз.

Д.Ана