Гэрийнхэнээсээ болж хайртаасаа салах уу
2015/12/02
Би гадаадад амьдардаг. 23 настай дундаж биетэй оюутан залуу анх оюутан болж байхдаа 1 охинтой танилцсан юм. Тэр охин надтай их ойрхон амьдардаг байлаа. Их гэнэн цайлган хүмүүжилтэй охин байсан надаас 2 дүү.
Танилцаад зориг гаргасан бүх л юмыг нь хийж байж гайгүй дотно болсон юм. Тэр охин ч надад талтай байлаа. Тэгээд л тун удалгүй үерхсэн юм. Би тэр охины анхны гэх тодотголтой бүх юм нь байлаа. Анхны найз залуу, анхны үнсэлт, анхны шөнө гээд л. Энийг би зөвхөн номон дээрээс л уншиж болдог гайхалтай хайртай учирлаа гэж боддог байлаа. Гэхдээ анхны тэр үеийн мэдрэмжүүдийг юутай ч харьцуулашгүй. Бие биеэсээ ичээд л маш их хүндлээд л. Тэгээд 2 жил ч үерхлээ тэгээд л хааяадаа муудалцчихдаг болсон.
Бид 2 бие биенээ хуурч үзсэнгүй ээ. Өөр охинтой харьцаж ч үзсэнгүй. Би энэ охинтой сууна л гэж боддог байлаа. Гэтэл намайг муухай ааштай намайг айлгадаг салья гэнэ. Гэхдээ надад тэдний гэрийнхэн их дургүй. Саяхныг хүртэл хайрандаа шатаж явсан 2 хүн ингээд л хэдхэн өдрийн дотор салчихдаг гэж бодсонгүй. Ахиж хүнд итгэж чадахгүй нь.
Зочин · 2015/12/19
anhniih l gjiishde oilgo ta nar haha anhniih hen ch hairand tegdgel bsan shde ,,,, ene chin dungej ehlel zaluu mni tsowoo sergelen bai zaluuu hun bainda ...
Зочин · 2015/12/03
Надад бүр баларсан юм болсон шүү манай ангийн нэг хүүхэд намайг нэг залуутай танилцууллаа би 22 настай байлаа харин тэр залуу 21 настай миний эр хүнээс амсаж үзээгүй хайр халамжаар хайрлаж байсан болхоор маш их сайн болж харин удалгүй манай ээж аав удам судар муутай айл намайг сал гээд нөгөө хайртай байсан залуугийн ээж аавтай нь очиж уулзаад хэрүүл хийгээд тэр цагаас хойш тэрнээс аав ээжийнхээ өмнөөс уучлалт гуйж нэг шөнө орой гэрээсээ оргож тэрүүнлүү очтол намайг хүчирхийлж байгаа юмшиг эвгүй секс хийсэн тэгээд би гомдоод ахиж хармааргүй байна гээд хэлчихсэн тэгээл одоог хүртэл үүрд бака болсон энэ явдал 7 жилийн өмнө болсон юм байна харин одоо би надаар бахрахдаг халамжтай удам судар сайтай айлын хүүтэй гэрэлсэн хөөрхөн охинтой харин тэр эхнэргүй хүүхэдгүй тогтсон амьдралгүй байгаа гэсэн бурхан намайг гомдоосон гэж шийтэгсэн байхаа хө арчаагүй залуу байсан шүү
шаабар · 2015/12/02
Арай л эрт танилцаж дээ. Зүгээр үерхэж бололгүй яахав. Гэр бүл болох тухай ярихад эрт байна. Эцэг эх нь тэр талаас нь дургүйцсэн байх. Салж чадаж байгаа бол шохоорхол л байсан болов уу. Эхлээд сургуулиа төгсчих. Дараа нь эхнэр нөхрийн тухай бодож болох юм.
Зочин · 2015/12/02
Er hun baij yun bandiin dahij hund itgej chadahgui eder vee? Odoonii huuhduud buur neg tiim bandintsar boltson l yumnuud bhiin