- Нөөцийн мах гэж 2 жил хадгалсан мах байдаг юм уу - 

Хоносон мах идэхгүй хордлого болно гэж томчууд голдог л байх. Харин иргэдэд хоносон нь бүү хэл хадгалсан нь олдохгүй байгаа нь үнэн. Ядахнаа нөөцөнд бэлтгээд хадгалсан махаа устгалд оруулж байхаар борц болгоод ард иргэддээ мах магнаг болоод байгаа энэ цагт хэр тааруу үнээр өгөх ухаан алга уу эрхэм үү дээ. Сар шинэ дөхөж, махны үнэ улам бүр нэмэгдэж байгаа энэ цаг үед ядуу буурай Монгол орны нийслэл тэрбум гаруй төгрөгний нөөцийн махыг устгалд оруулжээ. Үүнийхээ оронд нондинжингоо л сар шинийн өмнө нөөцийн маханд иргэдээ алалцуулж байхын оронд муу сайн нэр зүүгч хувийн хэдэн дэлгүүр эрхлэгчиддээ зар гээд бөөндчихгүй яав даа. Энэ жил нөөцийн махыг 4 сараас эхлэн борлуулна гэж байгаа. Гэтэл одоо баяр ёслол дөхөөд махны үнэ өдрөөс өдөрт тэнгэрт хадаж байна. Дахиад л хадгалсаар байгаад устгах гэсэн юм уу. Аль эсвэл устгасан нэрээр өөрсдийн гар хөл болсон эзэмшил нэгжүүддээ хямд үнээр тарааж төрийн төсвийн мөнгийг үрэн таран хийхнэ үү.  Үүний тод жишээ бол Багахангайн махны үйлдвэрийн бэлтгэсэн Нийслэл хотыг хангах нөөцийн махны агуулахад байсан өнгөрсөн жил Дархан хотод нийлүүлэх учиртай махыг эзэнд нь хүргээгүйн улмаас ийнхүү жил дамнасан мах их хэмжээгээр муудаж, Мэргэжлийн хяналтынхны хийсэн шинжилгээгээр хүний эрүүл мэндэд хор хохирол учруулах нь тогтоогдсон учир ийнхүү устгасан нэр зүүлээ. Төрийн ажлыг хийж байгаа хүмүүс ийнхүү түмний татвараар бүтсэн үлэмж хэмжээний нөөцийн махны асуудалд өөриймсөг бус хандаж, муудахад хүргэсэн эзэн холбогдогчдыг Нийслэлийн цагдаагаас удахгүй тодруулж, эрүү үүсгэн шалгахаар болсон нь сайшаалтайч урьдчилан хяналт тавиагүй Мэргэжлийн хяналт ч бас буруутай. Багахангайн махны үйлдвэрийн удирдлага хүлээх ёстой гэмээ хүлээгээд явна. Харин тэр махыг бэлтгэсэн, бэлтгүүлсэн, хяналт тавих ёстой албаныхан яах бол.

Б.Саруул-Од